Зах зээлд гарсан ухаалаг цагууд цөөхөн хэдий ч ухаалаг цагийн зах зээл хурдацтай өөрчлөгдөх бололтой учир нь "Google" өөрсдийн ухаалаг цагт зориулсан "Android Wear" үйлдлийн системээ танилцуулсан байна."Android Wear"-ыг бусад ухаалаг цаг болон төхөөрөмжүүдтэй мөн "Google Now" үйлчилгээтэй холбоотой ажиллахаар зохион бүтээсэн байна.
Одоогийн байдлаар "Android Wear"-тэй хоёр л ухаалаг цаг байгаа бөгөөд эхнийх нь "Moto 360" юм. Харин "LG G Watch"-ын талаарх мэдээлэл цацагдааагүй байгаа юм.
"Moto 360"-ын онцлог нь дугуй хэлбэртэйд оршино. Холоос харахад энгийн цаг шиг харагдах болно.
Энэхүү цагний талаарх зарим мэдээлэл:
- "Moto 360" нь ус нэвтэрдэггүй
- Цэнэглэгч оролтгүй бөгөөд хэрхэн цагаа цэнэглэх талаар мэдээлэл өгөөгүй байгаа
- "Android 4.3"-тай утаснуудтай ажиллах боломжтой
- Дугуй хэлбэрийн загвар нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаагүй таарна
- Оосрыг нь солих боломжтой
- "Android Wear" нь дугуй болон дөрвөлжин хэлбэрийн хоёр төрөлтэй учраас үйлдлийн систем нь дугуй хэлбэрт яг тохирсон
- Дэлгэцний байрлал нь солигдох тул баруун эсвэл зүүн гартаа зүүж хэрэглэх боломжтой
- Камера байхгүй
- "Google Now" ашигладаг тул шууд цагтайгаа ярих боломжтой
- Шууд хараад цаг харах боломжтой. Энэ сонин сонсогдож байж магадгүй ч зах зээлд гарсан зарим ухаалаг цагнууд дээр өөр программ ашиглаж байвал цагаа шууд харах боломжгүй байдаг.
- Батарейн хувьд ямар нэг мэдээлэл өгөөгүй ч батарейн тал дээр нилээд анхаарал тавьсан гэжээ.
- Хэзээ гарах мөн үнийн мэдээлэл байхгүй байгаа ч ирэх зун худалдаанд гарна гэсэн таамаглал байна.
Эх сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment