Байгалийн хамгийн
гайхалтай үзэгдлүүдийн нэг бол туйлын гэрлүүд юм. Туйлын гэрэл нь ихэнх
тохиолдолд ногоон болон ягаан өнгөтэй байдаг байна. Энэхүү гайхалтай үзэгдэл нь
дэлхийн атмосферт байгаа хий болон нарнаас ирж байгаа цэнэгтэй элекронуудын
мөргөлдөөнөөс болж үүсдэг байна.
Өмнөд туйлын гэрэл "Aurora Australis" |
Гэхдээ туйлын
гэрлийн өнгө нь цэнэгтэй электронууд ямар хийтэй мөргөлдөж байгаагаас
шалтгаалж өөр өнгөтэй байдаг ба 96 орчим километрт үүсч байгаа нь шардуу ногоон
хамгийн их ажиглагддаг өнгийг үүсгэдэг бол 321 километр хүртэлх өндөр үүссэн нь
улаан өнгөтэй байдаг бөгөөд энэ нь маш ховор тохиолддог байна.
Туйлын гэрлүүд нь
дэлхийн хоёр соронзон туйлын ойролцоо үүсдэг бөгөөд зуйван хэлбэртэй байдаг
байна.
Энэ үзэгдэл
зөвхөн дэлхий дээр биш мөн бусад гаригууд дээр ажиглагддаг бөгөөд санчир болон
бархасбадь гаригууд дээр үүсч байхыг “Hubble” сансрын телескопын тусламжтайгаар одон орон судлаачид харсан байна.
Туйлын гэрлийн сансраас харагдах байдал |
Энэ бүхэн мэдээж сансраас маш гайхалтай харагдах болно.
Эх сурвалж: wikipedia.org, youtube.com, northernlightscentre.ca
Үзэх юмсан
ReplyDelete