"iOS" Болон "Android" Дээрх "The Collectables" Тоглоом

3/26/2014
Ухаалаг утас болон таблетуудын хүчин чадал цаг ирэх тусам улам сайжирсаар байгаа энэ үед мобайл төрлийн тоглоомууд ч гэсэн мөн адил улам график дүрслэлийн хувьд сайжирсаар байна.

Одоо шинээр гарсан нэгэн тоглоомын талаар сонирхоё. Энэ бол "The Collectables" тоглоом юм. Энэхүү тоглоомыг "Crysis" цуврал тоглоомыг бүтээсэн "Crytek"-ынхан хийсэн бөгөөд график дүрслэлийн хувьд маш өндөр түвшинд хийгдсэн.
Та өөрийн цэргүүдийг удирдан дайснуудаа устгаж цэргүүдээ улам сайжруулах боломжтой бөгөөд мөн тусгай тусламжуудыг ашиглах боломжтой юм.

Энэхүү тоглоом нь 663MB хэмжээтэй ба "iOS 6.0"-оос дээш үйлдлийн системтэй "iPhone 4/4S/5/5C/5S" болон "iPad"-ууд дээр суулгах боломжтой.

Харин "Android" үйлдлийн систем дээрх хувилбар нь арай бэлэн болоогүй байгаа юм байна.

Эх сурвалж: itunes.apple.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer