"Samsung Milk Music"

3/10/2014

"Apple"-ын "iTunes Radio" болон "Pandora", "Spotify" зэргүүдтэй өрсөлдөхөөр "Samsung" өөрсдийн хөгжим "stream" хийх шинэ программаа гаргасан байна. Тэд үүнийгээ "Milk Music" гэж нэрлэсэн бөгөөд "Google Play Store"-д шинээр нэмэгдсэн байна.

Энэ нь үнэгүй суулгаж үнэгүй сонсох үйлчилгээ бөгөөд "iTunes Radio"-той адил зар сурталчилгаа байхгүйгээрээ илүү талтай юм.

Гэсэн хэдий ч энэ нь одоогийн байдлаар "Galaxy S4/ S4 Mini/ Note 3/ Note 2/ Mega" мөн удахгүй гарах "Galaxy S5" утаснууд дээр ашиглах боломжтой юм. Мөн зөвхөн АНУ-д л одоогийн байдлаар ашиглах боломжтой юм. Мэдээж АНУ нь хамгийн том зах зээл учраас яагаад тэндээс эхэлсэн нь ойлгомжтой юм.

"Milk Music" нь "offline" горимд "buffer" хийж ажилладаг байна. Ингэснээр метро зэрэг сигнал муу газар үйлчилгээгээ зогсолтгүй авах боломжийг олгодог байна. 

Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer