Пентагоны супер хурдан робот биеэ дааж давхидаг боллоо

10/05/2013


Өнгөрсөн жил DARPA Cheetah гэх роботоо танилцуулсан билээ. Тэрхүү робот нь Усейн Болтоос ч хурдан гүйх чадвартай байсан юм.


Тухайн роботыг бүтээсэн баг харин дараагийн загвараа гаргасан байна. Энэ удаад роботод гадны ямарч кабель залгагдаагүй бөгөөд өөрөө өөрийн гэсэн мотортой болсон. Харин энэ загвараа тэд WildCat гэж нэрлэж байгаа бөгөөд мотортой болж өөрөө биеэ даан ажиллах чадвартай болсон учраас хурд нь ч гэсэн буурсан байна. Мөн мотор нь одоогийн байдлаар маш их дуу чимээтэй байгаа юм. Cheetah 45 км/ц хүрдэг байсан бол WildCat 25км/ц-ийн хурдтай болсон байна. Гэсэн хэдий ч энэ хурд бол энгийн хүнийг гүйцэхэд хангалттай хурд юм.

Харин эдгээр зүйлс ирээдүйд хүнийг хөөж алахад зориулагдах болов уу?

Эх сурвалж: gizmodo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer