Galaxy Round албан ёсоор зарлагдлаа

10/09/2013

Galaxy Round-ын зураг интернэтээр гарч эхэлснээс удалгүй Galaxy Round албан ёсоор зарлагдлаа. Ингээд Samsung-гийн шинэ бүтээл 10 сарын 10-наас Өмнөд Солонгост гарах юм байна.
Утасны хамгийн гол онцлог бол мэдээж нугарсан дэлгэц юм. Харин дэлгэцний төрөл нь 5,7 инчийн Full HD нягтгалтай (1920 x 1080 пиксл) Super Flexible AMOLED юм байна.



Бусад үзүүлэлтийн хувь 4 цөмтэй 2.3 GHz-ийн просессор, 3GB шуурхай санах ой, 32GB санах ой мөн microSD-ны оролттой юм. Мөн ард нь 13MP камера урдаа 2MP камератай.



Жингийн хувьд 154 гр бөгөөд хэмжээ нь 151.1 x 79.6 x 7.9 мм ба 2800mAh-ын батарейтэй.



Үйлдлийн системийн хувьд Android 4.3 Jelly Bean-тэй мөн түүнээс гадна Samsung-гийн TouchWiz UI-тай. Мөн түүнээс гадна Samsung утасны хэлбэрт тааруулж хэд хэдэн шинэ хэрэглээний аргууд гаргасан юм. Bounce UX дуу тоглуулагчийг ашиглахад, Gravity Effect дэлгэцээ хазайлгаж ашиглах гэх мэт харин доорх видеогоос бас нэгэн ашиглах аргыг харах боломжтой.


Samsung Galaxy Round 1,089,000 воны үнэтэйгээр тансаг бор өнгөөр гарах юм. Харин удахгүй өөр өөр өнгөний сонголттой болох болно.

Эх сурвалж: gsmarena.com

1 comments:

  1. Rotate hiivel yahiin delgets ni nuguu tiishee honhoih um uu. teneg samsung

    ReplyDelete

 
Toggle Footer