Нугаларсан дэлгэцтэй Galaxy

10/09/2013

Хэдэн долоо хоногийн турш Samsung болон LG нугаларсан дэлгэцтэй ухаалаг утсаа эхэлж гаргахын тулд өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл тархаад байсан. Харин Samsung энэ сар шинэ бүтээлээ танилцуулахаар зарласан байсан ч @evleaks түүнээс өмнө нууцыг нь дэлгэсэн бололтой. @evleaks шинэ нугаларсан дэлгэцтэй утасных нь зургийг тавьсан бөгөөд мөн нэр Galaxy Round гэж таамаглаж байгаа юм байна. Зургаас илүү нарийн мэдээлэл авах боломжгүй байгаа бөгөөд зургаас харахад Galaxy серийн утастай ерөнхий байдал нь адилхан байх юм. Энэхүү зураг үнэн эсэхийг энэ сар болох Samsung-гийн шинэ бүтээлийн танилцуулгын үеээр л мэдэх боломжтой.




Эх сурвалж: bgr.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer