Kodak 1 анхны сонирхогчийн зургийн аппарат

10/03/2013

Kodak бол хамгийн нэр хүндтэй зургийн аппарат үйлдвэрлэгч компаниудын нэг билээ харин энэ нэр хүндийг олж авахын тулд хэрхэн эхэлсэн юм бол. Ингээд одоо Kodak 1 зургийн аппаратын талаар сонирхоё.


1888 оныг хүртэл жирийн сонирхогч зураг авдаггүй байсан гэхэд нээх буруутахгүй биз. Харин Kodak 1 анх гарч ирснээр энэ бүхнийг өөрчилсөн юм. Мөн Kodak 1 гарсны дараа "Та товчлуураа л дар, бусдыг нь бид хийнэ" гэсэн үг гарчээ.



Энэхүү зургийн аппарат нь энгийн савхин хайрцаг шиг бөгөөд 100 зураг авах чадалтай байсан байна. Үнийн хувьд хямд байсан учраас жинхэнэ утгаараа олон нийт ашиглах боломжтой бүтээл болсон.

Харин хэрэглэгч нь зургаа дарж дуусаад аппаратаа Kodak-руу буцааж өгөх ёстой байв. Тэнд нь зургийг бэлдэж буулгаж өгч мөн дахин 100 зураг авах боломжтой болгож өгдөг байв. Харин зурагны хэлбэр нь тэгш өнцөгт биш дугуй хэлбэртэй байдаг байв.

Kodak 1 нь үнийн хувьд 25$ харин дахин цэнэглэхэд 10$ (одоогийн ханшаар тус бүр 630$ 250$) байдаг байв.

Ингээд энэхүү зургийн аппаратаар авсан зарим зургийг үзье.














Эх сурвалж: petapixel.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer