Mac дээр Дэлгэцийн Зураг Авах (Schreenshot)

10/04/2013

Өмнө нь бид Window, iOS, Android системүүд дээр дэлгэцийн зураг авах аргуудыг хүргэж байсан бол энэ удаа Mac дээр хэрхэн дэлгэцийн зураг авах хэд хэдэн үр дүнтэй аргыг хүргэе.
OS X дээр дэлгэцийн зургийг хэдэн товчны хослолоор хийх боломжтой.

Арга 1. Command + Shift + 3: Дэлгэцийн зургийг бүхэлд нь авч файл болгон десктоп дээр хадгална.




Арга 2. Command + Shift + 4 тэгээд тухайн талбайг сонгоно: Тухай талбайн зургийг авч файл болгон десктоп дээр хадгална.



Арга 3. Command + Shift + 4 тэгээд Space дарж тухайн цонхоо сонгоно: Тухайн цонхны зургийг авч файл болгон десктоп дээр хадгална.


Хэрвээ зургаа заавал десктоп дээр хадгалахгүй түр санах ойд (clipboard) хадгалахыг хүсвэл дээрх командтай Control товчыг хамт дарна. Өөрөөр хэлбэл Command + Shift + Control + 3 дарахад тухайн зураг түр санах ойд хадгалагдана.

Leopard болон түүнээс хойших хувилбаруудад хэд хэдэн нэмэлт боломжийг оруулж өгсөн байдаг. Command + Shift + 4 эсвэл Command + Shift + Control + 4 дарахдаа тухай товчыг авалгүй дарсаар байвал дараах үйлдлүүдийг хийх болно:
  • Space, дарахад тухайн сонгосон хэсгийн хэмжээг цоожилж хулганаараа гүйлгэх боломжтой болно.
  • Shift, сонгосон хэсгийн зөвхөн нэг захыг тохируулна.
  • Option, сонгосон хэсгийн төвийг гортигны зүү болгон авч хэмжээг өөрчлөнө.

Энэхүү заавар манай зөвхөн OS X дээр л ашиглагдах ба түүнээс өмнөх хувилбаруудыг туршиж үзээгүй учраас тохиргоо нь өөр өөр байж болно гэдгийг анхаарна уу.


Дараагийн удаа бид та бүхэнд Windows Утасан дээр хэрхэн скриншот хийхийг зааж өгөх болно. 

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer