АНУ төсвөө батлаагүйгээс болж төрийн цахим хуудсууд унаж байна
АНУ төсвөө батлаагүйгээс болж засгийн газар нь зогсолтонд орсон. Үүнээс болж оффисууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүхэн дурсгалт газрууд хаагдсан. Энэ ч мөн цахим ертөнцөд нөлөөлж байна.
АНУ-ын Зохиогчийн эрхийн газрын (U.S Copyright Offce) цахим хуудас болох copyright.gov ашиглах боломжгүй болжээ. Мөн NASA-гийн цахим хуудас ажиллахаа больсон байна.
Харин AНУ-ын Патент болон Худалдааны тэмдгийн газар (U.S Patent and Trademark Office) хэвийн ажиллаж байгаа хэдий ч "Бид хэдэн долоо хоног хэвийн ажиллах боломжтой байгаа" гэсэн мэдээллийг өгсөн байна. Үүнээс харахад тодорхой хугацаа өнгөрсний дараа мөн л хаалгаа барих болно гэсэн үг юм.
Times-ын тайлангаас үзэхэд "Securities and Exchange Commission" мөн адил байдалд байгаа юм. Харин заалшгүй шаардлагатай үйлчилгээнүүд ямар нэг асуудалгүй үйл ажиллагаагаа явуулсаар байх юм.
Ингээд чухалд тооцогддоггүй төрийн байгууллагуудын цахим хуудсууд АНУ-ын цагийн бүсээр Мягмар гаригийн өглөөнөөс ажиллахаа болих юм.
Эх сурвалж: gigaom.com
0 comments:
Post a Comment