Шинэ 100 долларын дэвсгэрт
Мягмар гаригаас эхэлж шинэ 100 долларын дэвсгэрт гүйлгээнд гарсан байна. Энэ нь дэлгүүр хоршоо бизнэсүүдийн хувьд сайн мэдээ юм учир шинэ дэвсгэртийг хуурамчаар хийхэд илүү хэцүү болжээ.
Шинэ Бенжамин Франклинууд олон төрлийн нууцлалтай түүний дундаас нүдэнд шууд харагдах хоёр нь 3D аюулгүй байдлын тууз мөн өнгөө хувиргах Тусгаар Тогтнолын Хонх юм.
Шинэ туузыг хараад энгийн хэрэглэгчид мөнгөн дэвсгэрт жинхэнэ гэдгийг амархан мэдэж болох ч үүнийг хуулбарлахад хэцүү учраас хуурамч мөнгө үйлдвэрлэгчид хийхэд хэцүү юм. Мөн мөнгөн дэвсгэртийг налуулахад хонхны өнгө өөрчлөгдөх болно.
3D тууз бол энэхүү шинэ дэвсгэртийн хамгийн гол ид шид нь гэж хэлж болох бөгөөд энэ нь АНУ-ын үйлдвэрлэсэн хамгийн цогц нарийн 100 доллар юм.
Мөн түүнээс гадна хуучин загварын 100 долларууд дээр нэмэлт аюулгүй байдлын боломжуудыг нэмж өгсөн байна. "Federal Reserve" энэ шинэ загвар дээр 10 гаруй жил ажилласан бөгөөд 100 доллар бол хамгийн их хуурамчаар хийгддэг байна.
Ингээд шинэ загвар 2010 онд бэлэн болсон ч одоог хүртэл үйлдвэрлэлтэнд ороогүй байна. Удахгүй мөн 5, 10, 20 долларуудыг шинэчлэх юм. Одоо банк болон санхүүгийн байгууллагууд шинэ мөнгөн дэвсгэртийг захиалах боломжтой болсон бөгөөд хэдэн долоо хоногийн дараа хэрэглэгчдэд хүрэх болно.
Эх сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment