Google HP-тэй хамтарч 279$-ын Chromebook гаргана.

10/09/2013

Google Chromebook-үүд зах зээл эрчтэй орж ирээгүй ч Google Chromebook-үүдээ гаргасаар л байна. Одоо харин HP-тэй хамтарч шинэ Chromebook гаргах гэж байна. 


Chromebook 11 бол техник хангамж болон дизайны сайн юм. Жин нь 0.54 килограмм бөгөөд 1366 x 768-ын 11.6 инчийн дэлгэцтэй 279$-ын үнэтэй нөүтбүүк юм.


Дизайны хувьд цагаан пластик Macbook-тэй төстэй бөгөөд түүнээс гадна цэнхэр, ногоон, улаан шар хүрээний сонголттой юм. Түүнээс гадна microUSB цэнэглэгч нь Apple-ын биш ихэнх ухаалаг утас болон таблетуудыг цэнэглэх чадвартай.

Бусад үзүүлэлтийн хувьд Windows болон Mac OS-тэй нөүтбүүктэй харьцуулахад муу ч гэсэн Chrome OS нь хэмжээний хувьд  жижиг учраас тийм ч их хүчин чадал ч шаардлагагүй юм.

Анх Chromebook-ын анх гарахад байнгын холболттой байх хэрэгтэй гэсэн санаа нь тийм ч сайхан санаа биш мэт байсан боловч сүлжээнд холбогдох боломж цаг ирэх бүр улам их болж Chromebook ч гэсэн цаг ирэх бүр олонд илүү танил болж байгаа.

Эх сурвалж: abcnews.go.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer