Мэдээллийн нууцлал бол аль ч үед маш чухал сэдэв байсаар ирсэн. Эртний Ромын хаад Цезарийн шифр ашиглаж нууц мэдээллээ дамжуулдаг байв. Энэ арга нь нэг үсгийг өөр үсгээр орлуулж дамжуулдаг арга байсан юм. Ингээд хүлээж авч байгаа тал нь ямар үсгийг ямар үсгээр орлуулахыг мэддэг байсан тул мэдээллээ дундаас алдах боломжийг багасгадаг байв. Харин орлуулах аргыг ашигласан нэгэн төхөөрөмж бол Энигма юм.
Цезарийн Шифр |
Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы цэргийн хүчин нууц мэдээллээ дамжуулахын тулд Энигмаг ашигладаг байсан бөгөөд холбоотны хүч дайсныхаа нууцыг мэдэхийн тулд Энигма машин түүний тохиргооны талаарх нууц мэдээллийг олзлон авах хэрэгтэй байв. Хэрвээ Германы тал Энигма машин эсвэл нууц тохиргооны мэдээллээ алдсанаа мэдвэл тохиргооны мэдээллээ өөрчлөхөд ч мэдээлэл дахин нууцлагдах байсан юм.
Учир нь тухайн үеийн Германы армийн ашиглаж байсан Энигма нь 158,962,555,217,826,360,000 өөр тохиргоотой байх боломжтой байв. Тиймээс ч нууц шифрийг ололгүйгээр энигма машиныг олзолсон ч бараг ялгаа гарахгүй байлаа.
Энигма машины ажиллах зарчим
Энигмагийн машины шифрийн ажиллах зарчим бол нэг үсгийг өөр үсгээр орлуулж дамжуулахад оршино.
Энигма машины нь цахилгаан механик төхөөрөмж юм. Оператор механикаар төхөөрөмжийг ажлуулах бөгөөд цахилгаан сигнал нь олон утас болон механик хэсгүүдээр дамждаг. Үүнийг илүү амархан ойлгохын тулд нэг тэмдэгт keyboard-оос (товчлуурын хавтан) lampboard (гэрлийн хавтан) хүртэл хэрхэн өөрчлөгдөж явах замыг харах хэрэгтэй юм.
Энигма дээр дарагдсан үсгийн орлуулах үйл явц |
Зураг дээрээс оператор "T" товчлуурыг дарахад хэрхэн "G"-ээр орлуулж дамжуулах үйлд явцыг харж болно.
Энигма Машин |
Plugboard (залгуурын хэсэг) бол операторын дарсан тэмдэгтийн эхний очих хэсэг бөгөөд залгуурын хэсэг дээр үсэг бүр бас нэгэн үсэгт хувиргагдсан байна. Гэхдээ бүх үсгийг өөр үсгээр орлуулаагүй байна. Зургаас харахад "I","O" гэх мэт үсгүүд залгуурын хэсгээс гарахдаа өөрчлөгдөхгүй гарах боломжтойг харж болно. Харин жишээнд үзэж байгаа "T" үсэг "K" болж орлуулагдан гарах болно.
Тогтмол ротор (static rotor) бол дараагийн хүрэх хэсэг бөгөөд нэрнээс нь сонсоход энэ оруулсан оролтонд ямар нэг өөрчлөлт хийдэггүй болохыг мэдэж болно. Харин үүний гаралт "Right Rotor" буюу "Баруун ротор"-т холбогдсон байна. Энэ хэсгээс бүх зүйл илүү нарийн болж эхэлнэ.
Роторууд (өгөгдлийг холиж орлуулагчид)
5 өөр роторыг ашиглах боломжтой байдаг бөгөөд алийг нь ч дурын баруун, зүүн, дунд гэсэн байрлалд ашиглах боломжтой юм. Ротор бүр дотоод болон гадаад холболтуудтай. Дотоод холболтуудын эргэх хөдөлгөөн гаднах холболтууддаа нөлөөлөх учраас илүү олон холболтуудыг үүсгэх боломжтой болгоно (үсгийг орлуулах боломж илүү их болно). Ротор нь мөн бүхлээрээ эргэх боломжтой учраас тогтмол ротороос "A" гэсэн өгөгдөл ирэхэд "A" сигналыг хүлээж авч байгаа эргэх роторын "A"-аас өөр холболтонд холбогдоно гэсэн үг юм.
Дараа дараагийн роторлуу оруулсан өгөгдөл дамжих бүрд ротор бүр нэг нэг
Роторууд |
Ойлгогч (Reflector) нь ирсэн сигналыг буцааж дамжуулна. Хоёр төрлийн ойлгогч байдаг бөгөөд тус бүр ирсэн өгөгдлийг өөр өөрөөр орлуулж буцаадаг. Зураг дээрх жишээ нь дээр "Reflector B" ашиглаж байгаа бөгөөд тэр нь ирсэн өгөгдөл "H"-г "D" болгон орлуулж байна.
Холболтын хэсэг |
Ойлгогч дээр ирж байгаа өгөгдөл нь холилдсон байх шаардлагатай байдаг ба энэ нь Энигма машины ажиллах зарчим юм. Учир нууц шифрээ хийхэд дамжуулж байгаа өгөгдлийг энгийн текст байдлаар гаргаж авдаг. Хэрвээ ойлгогчоос гарч байгаа өгөгдөл нь ойлгогч дээр ирсэн өгөгдөлтэй адил байвал өгөгдөл ротороор буцах замдаа нууцлалаа алдаж анхны байдалтайгаа болно гэсэн үг юм.
Өгөгдөл буцах замдаа эхний оролтын үед хийгдэж байсантай адилаар өөрчлөгдөж явна ганц өөр зүйл нь эсрэг тийшээгээ. Зураг дээрх жишээний хувьд сүүлийн гаралт "Гэрэлтэх хэсэг" дээр "G" болж ирж байна.
Харин оператор оруулсан үсэг бүрийн орлуулалтыг тэмдэглэж авах үүрэгтэй байсан байна.
Энигма машины хэрэглэх байдал
Германы армийн бүрэлдэхүүн хэсгүүд мэдээлэл хоорондоо аюулгүй солилцохын тулд Энигма машинаар мэдээллээ нууцалж дамжуулдаг байжээ. Тэгэхийн тулд мэдээлэл дамжуулж мөн хүлээж авч байгаа тал хоёул Энигмаг адилхан тохируулах хэрэгтэй байсан бөгөөд армийн бүрэлдэхүүн хэсэг тус бүр өдөр болон тухайн сарын өдөр бүрийн тохиргооны нууц мэдээллийг удирдах хэсгийн оффицерт өгдөг байсан бөгөөд тухайн оффицер нь Энигмагийн тохиргоог хийдэг байсан байна. Харин оператор зөвхөн роторын тохиргоог л хийх эрхтэй байв. Энэ баримт дээр өдрийг доороос нь дээш нь тэмдэглэсэн байдаг нь учиртай юм. Үүний шалтгаан бол маш энгийн тухайн оффицер мэдээллийг доороос тасдаж авч операторт өгөхөд энэ нь илүү амар байдагт оршино.
Тухайн өдрийн тохиргооны мэдээлэл |
Энэ төрлийн баримт дээр Энигмагийн тохиргооны 4 мэдээлэл байна.
1. Walzenlage: Дугуйны сонголт болон байрлал
2. Ringstellung: Роторын холболт
3. Steckerverbindungen: Холболтын хэсгийн тохиргоо
4. Kenngruppen: Хүлээж авах хэсгийг тодорхойлох групп
Доорх бол Германы цэргийн дамжуулж байсан жишээнүүдийн нэг юм.
________________________________________________________________1230 = 3tle = 1tl = 250 = WZA UHL = FDJKM LDAHH YEOEF PTWYB LENDP MKOXL DFAMU DWIJD XRJZY DFRIO MFTEV KTGUY DDZED TPOQX FDRIU CCBFM MQWYE FIPUL WSXHG YHJZE AOFDU FUTEC VVBDP OLZLG DEJTI HGYER DCXCV BHSEE TTKJK XAAQU GTTUO FCXZH IDREF TGHSZ DERFG EDZZS ERDET RFGTT RREOM MJMED EDDER FTGRE UUHKD DLEFG FGREZ ZZSEU YYRGD EDFED HJUIK FXNVB
Дээрх мэдээлэл нь 12ц30м-д (1230) үүссэн бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (3tle) энэ нь эхний энэ нь эхний хэсэг, 250 тэмдэгттэй (Buchstabenkenngruppe багтсан). Мэдээллийг уншихийн тулд WZA эхлэлийн байрлалыг ашиглаж UHL шифрээр тайлна.
Харин Германы флот үүнээс ч илүү нарийн нууцлалтайгаар мэдээллээ дамжуулдаг байсан бөгөөд Энигмаг тохируулах нууц мэдээлэл гадаад болон дотоод хэсгийн тохиргооны мэдээлэл агуулдаг байсан байна. Түүнээс гадна нэмэлт нууц түлхүүрийн тусламжтайгаар U-boat (шумбагч онгоц)-ын удирдлага бусад U-boat-үүдэд мэдэгдэлгүйгээр зөвхөн хоёр талын холбоо ч үүсгэдэг байв.
Дотоод тохиргооны заавар |
Гадаад тохиргооны заавар |
Эх сурвалж: wikipedia.org, enigma.louidade.co.uk,
0 comments:
Post a Comment