Apple 10 Сарын 22-нд Дараагийн iPad-аа Танилцуулна

10/16/2013

Ойрд Apple шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж их л завгүй байгаа бололтой. Дөнгөж саяхан Apple шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулах өдрийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ үйл ажиллагаандаа шинэ iPad болон Mac-уудыг танилцуулах бололтой.

Урилга дээр "We still have a lot to cover" буюу "Бидэнд үзүүлэх олон зүйл байгаа" гэж бичсэн Apple-ын логотой байв.

Энэхүү үйл ажиллагаанаас хүмүүсийн хүлээж байгаа зүйл бол мэдээж iPad болон iPad Mini-гийн шинэ загварууд Mac-ын шинэчилсэн загварууд болон OS X Mavericks үйлдлийн системийн гарах огнооны талаар мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.

Өмнө AllThingsD тухайн өдөр Apple шинэ бүтээлээ танилцуулна гэж мэдээлэл өгч байсан нь ийнхүү батлагдлаа. 

Одоогийн байдлаар энэхүү үйл ажиллагааг шууд stream хийж үзэх боломжтой үгүй нь мэдэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: cnet.com

1 comments:

 
Toggle Footer