Үндэсний Аюулгүй Байдлын Албад ажилладаг гэж хулгайчийг айлгажээ
TechFreedom-д нэгэн хулгайн оролдлогын талаар мэдээ тавигдсан байна. Нэгэн эмэгтэйг явж байхад хулгайч гарч ирээд утас болон мөнгөө өгөхийг шаардсан байна. Гэвч эмэгтэй хулгайчид би NSA-д (АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Алба) дадлага хийж байгаа гэж хэлсэн бөгөөд энэ ажилтны хувьд биедээ бэлэн мөнгө авч явдаггүй мөн утсыг байнга хянаж байрлалыг шалгаж байдаг гэсэн агуулгатай байв. Харин энэ арга нь амжилттай хэрэгжсэн бололтой.
Хохирогч хэлэхдээ би "NSA-д ажилладаг, миний утсыг байнга хянаж байдаг, тиймээс утсыг авснаар өөрт чинь сайн зүйл болохгүй" гэж хэлсэн гэв.
Ойрын үед NSA-ын талаар сөрөг мэдээлэл олон нийтэд цацагдсыг хүн бүр мэдэж байсан байх тиймээс хулгайч үүнийг сонсоод зугтаасан байна.
Ийм байдал үүсэхэд дээрх аргыг хийх хэрэгтэй гэж зөвлөхгүй ч тэрхүү эмэгтэйн хувьд энэ арга нь амжилттай хэрэгжсэн байна.
Эх сурвалж: techdirt.com
0 comments:
Post a Comment