Абу Дабид Болсон Nokia-гийн Танилцуулга

10/23/2013

10 сарын 22-нд Абу Дабид Nokia шинэ бүтээлүүдээ танилцуулсан байна. Энэ бүтээлүүд нь Microsoft-ын харьяалалд орохоос өмнөх сүүлийн бүтээлүүд нь юм. Тэд шинэ таблет, 2 фаблет (буюу хэмжээгээрээ ухаалаг утас болон таблетын дунд орших ухаалаг утас) мөн 3 хямд утасны төрлүүдээ танилцуулжээ.

Nokia-гийн мобайлын бизнэсийг Microsoft өнгөрсөн 9 сард худалдан авсан бөгөөд дараа жил хүртэл энэ шилжилт нь хийгдэж дуусахгүй юм. Энэхүү хоёр компани Lumia төрлийн утас дээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Lumia нь Windows Phone үйлдлийн системтэй утаснуудын зах зээлийн тэргүүнд бичигддэг юм. 

Харин шинэ бүтээлүүд нь Microsoft-ын Office болон SkyDrive үйлчилгээнүүдтэй илүү уялдаа холбоотой ажиллах юм.

Lumia 2520

Lumia 2520 таблет
Энэ нь Nokia-гийн 10 инчийн таблет бөгөөд үйлдлийн системийн хувьд Windows RT-тэй. Зул сарын баярын үеээр худалдаанд гарах бөгөөд АНУ-д 499$ үнэтэй байх юм. Дэлгэцний хэмжээ нь 10.1 инч бөгөөд дэлгэц нь Full HD (1920x1080) мөн 4G сүлжээний боломжтой. Мөн тусдаа зарагдах 150$-ын үнэтэй гар (keyboard)-ны сонголттой. Мөн Microsoft Office программ үйлдвэрээсээ суулгагдсан ирэх бөгөөд Nokia таблетаа илүү ажлын зориулалтай төхөөрөмж болгох сонирхолтой байгаа юм.

Lumia 2520 таблет
Nokia-гийн Lumia утаснуудын адил өнгөний сонголт өндөр байх бөгөөд 2.2GHz дөрвөн проссесортой 2GB шуурхай санах ойтой харин 32GB-ын санах ойтой байх ба microSD карт ашиглаж хэмжээг 64GB болтол өсгөх боломжтой.

Lumia 1320 болон 1520

Windows Phone үйлдлийн системийн шинэчлэсэн загвар нь илүү том дэлгэц ашиглах боломжтой болсон бөгөөд энэ боломжийг энэхүү хоёр төхөөрөмж дээр харах боломжтой юм.

1320 болон 1520 хоёул өндөр хурдны 4G сүлжээ ашиглах боломжтой бөгөөд "supersensitive" touchscreen ашигладаг учраас та бээлийтэй байгаа үедээ ч ашиглах боломжтой юм.

1320 нь үзүүлэлтийн хувьд арай бага загвар нь бөгөөд 1.7GHz хоёр проссесортой, 1GB шуурхай санах ойтой, 8GB санах ойтой (microSD-гээр 64GB хүртэл өсгөх боломжтой).

Lumia 1320
1520 нь 2.2GHz дөрвөн проссесортой, 2GB шуурхай санах ойтой, 32GB санах ойтой (microSD-гээр 64GB хүртэл өсгөх боломжтой).

Lumia 1520


Эдгээр нь Window Phone үйлдлийн системтэй анхны 4 проссесор ашигласан болон мөн анхны фаблетууд юм. Мөн хоёулаа Microsoft-ын SkyDrive ашиглах боломжтой бөгөөд 1520-д Office суулгагдсан ирэх юм.

Түүнээс гадна зургийн аппаратны шинэ боломжууд мөн HTML5-тай браузерыг 3G, 4G, Wi-Fi-ын алинд нь ч ашиглах боломжтой болгосон байна.

Lumia 1520 утасгүй цэнэглэх байдал
1520 нь мөн 20 мегапикслийн камера мөн утасгүй цэнэглэх боломжтой бөгөөд 749$-оор зарагдах юм. Харин 1320 нь 339$-оос эхлэх юм байна.

Asha 500, 502, 503

Дээрх өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүдээс гадна Nokia  хямд утасны загваруудаа танилцуулсан байна. Эдгээр нь Asha 500, 502, 503 утаснууд юм.

Asha төрлийн утаснууд
Эдгээх утаснууд нь Nokia-гийн үйлдлийн системтэй бөгөөд олон төрлийн өнгөний сонголт мөн давхар сим карт ашиглах боломж, 20 болон түүнээс дээш цаг standby төлөвт батарейгаа барих чадвартай 3 инчийн дэлгэцтэй утаснууд юм.
Asha 503
Мөн эдгээр утаснууд дээр Foursquare, Facebook болон Twitter ашиглах боломжтой бөгөөд WhatsApp дээр авсан зургууд автоматаар тавигдах ч боломжтой юм. 

Эх сурвалж: independent.co.uk

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer