Шинэ iPad Air Ирэх 11 Сарын 1-ээс Худалдаанд Гарна

10/23/2013

Apple 10 сарын 22-ныхоо үйл ажиллагаагаар шинэ бүтээлүүдээ танилцууллаа. Энэ танилцуулгаас хүмүүсийн хамгийн их хүлээж байсан зүйл бол шинэ 9.7 инчийн iPad байлаа.

Танилцуулгын хамгийн сүүлд шинэ iPad-уудыг танилцуулсан бөгөөд тэд iPad Air болон retina дэлгэцтэй iPad Mini-г олон нийтэд дэлгэлээ.

iPad Air


Өмнө цуурхал болж гарч байсан зургууд үнэн болж шинэ iPad илүү хөнгөн мөн iPad Mini шиг дизайны шийдэлтэй болсон юм. Харин Apple энэ бүтээлээ iPad 5 биш харин iPad Air гэж нэрлэжээ.

Ингээд шинэ iPad Air-ын зузаан 7.5 миллиметр бөгөөд 0.45 килограмм жинтэй юм. Энэ Apple-ын гаргасан 9.7 инчийн дэлгэцтэй хамгийн хөнгөн iPad юм. Үүнийг 4-ээр үеийн iPad-тай харьцуулахад 28% илүү хөнгөн мөн 20% илүү нимгэн гэсэн үг юм.

iPad Air булангийн хэсэг
Проссесорын хувьд шинэ 64 битийн A7 бөгөөд энэ нь батарей илүү бага хэрэглэдэг учраас iPad Air-ыг жин болон хэмжээний хувьд илүү бага болгосон олон шийдлүүдийн нэг нь юм. Ингээд Apple-ын зарласнаар 10 цагийн турш ажиллах чадвартай юм. Өмнөх iPad-тай харьцуулахад проссесор болон график боловсруулах чадвар нь хоёр дахин илүү юм.

Утасгүй сүлжээний хувьд зөвхөн Wi-Fi-тай мөн гар утасны сүлжээ ашиглах боломжтой гэсэн 2 төрөл хэвээр бөгөөд LTE буюу 4G сүлжээ ашиглах боломжтой юм. Харин Wi-Fi-ын 2 антеннатай тул Wi-Fi нь хоёр дахин хурдан байх юм.

iPad Air мөн App Store
Түүнээс гадна шинэ iOS-тай төхөөрөмж болон MAC авсан хэрэглэгчдэд өөрсдийн ажлын iPhoto, iMovie, GarageBand, Pages, Numbers, Keynote зэрэг програмуудыг үнэгүй дагалдуулах юм. Түүнээс гадна App Store дээр iPad-д тусгайлан зориулсан 475000 гаруй програмуудтай болсон байна.

Мэдээж үйлдлийн систем iOS7-той байх бөгөөд iOS7-гийн бүх боломж бололцоог ашиглах боломжтой юм.

Apple мөн шинэ бүтээлээ танилцуулж дууссаны дараа мөн хамгаалалтын case-үүдээ мөн хэрэглэгчдэдээ санал болгодог билээ. Энэ удаа ч гэсэн шинэ iPad Air мөн Retina дэлгэцтэй iPad Mini зориулсан case-үүдээ танилцуулав.


Өнгөний сонголтын хувьд Space Gray мөн Silver гэсэн 2 сонголттой бөгөөд эхлэх үнэ 499$ байна. Харин retina дэлгэцтэй iPad Mini 399$ байх бөгөөд энгийн iPad Mini 299$ болсон байна.

Эх сурвалж: apple.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer