YouTube нэгэнтээ интернет ертөнцийн видео түгээгч хамгийн алдартай сайт болчихсон билээ. Тэгвэл зөвхөн URL ашиглан YouTube-ийг илүү үр бүтээлтэй ашиглах зургаан арга сурахад илүүдэхгүй байх.
Бүхэлд
нь эсвэл Хэсэгчлэн Давтан Тоглуулах
Бид
бүхэнд үзэх дуртай дуу эсвэл видео
байдаг шүү дээ. Та өөрийн дуртай бичлэгийг
автоматаар давтаж үзэхийг хүсэж байвал
URL дээрээ “youtube” гэсний хойно “repeater”
гэж бичээд хэдэн удаа, давтаж сонсохоо
заагаад өгчих. Түүнчлэн видеоны зарим
хэсгийг л сонгон давтаж болно. Дараах
байдлаар бичнэ:
youtube.com/watch?v=kfVsfOSbJY0
Ийм
болно:
youtuberepeater.com/watch?v=kfVsfOSbJY0
Ямар
ч Видеог Татах
Заримдаа
бидэнд ямар нэгэн байдлаар видеог татаж
авах шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл
YouTube-ээс видео татаж авахыг хүсэж байвал
pwnyoutube.com гэж бичихэд л болно. URL дээрээ
“youtube” гэсний урд “pwn” гэж бичихэд л
видео татаж авах зориулалт бүхий сайт
уруу орох болно. Дараах байдлаар:
youtube.com/watch?v=Sagg08DrO5U
Ийм болно:
pwnyoutube.com/watch?v=Sagg08DrO5U
Байршлын
Хязгаарлалтыг Давах
Та ийм
бичгийг харж л байсан биз. Харах бүрдээ
уур хүрч “яагаад?” гэж дуу алдаж л
байсан биз. Тэгвэл ямар нэгэн байдлаар
хязгаарлалт хийсэн видеог асуудалгүйгээр
үзэхийг хүсэж байвал дараах байдлаар
бичих хэрэгтэй.
watch?v=IEIWdEDFlQY
гэснийг ийм болго:
/v/IEIWdEDFlQY
Тодорхой
Хугацаанд Очих
Хэн
нэгэнд тодорхой хэсгээс эхлүүлсэн видео
үзүүлэхийг хүсэж байвал хулганыхаа
баруун товчийг дараад “Copy video URL at current
time” гэж хийдэг. Гэхдээ цагийг яг тодорхой
зааж өгөхийг хүсэж байвал “t=X” гэж
бичнэ, Х гэдэг нь секундийг зааж байгаа
юм.
youtube.com/watch?v=9R6Ibz31DtE
ийм болгоно:
youtube.com/watch?v=9R6Ibz31DtE#t=114
Холбоотой
Бичлэгийг Харах Боломжгүй үед
Ийм
зүйл нэг их гараад байдаггүй боловч
заримдаа бичлэгийн төгсгөлд гардаг
холбоотой бичлэгүүд нэг их олигтой
байдаггүй. Та яг тухайн бичлэгтэй
холбоотой бичлэгийг харахыг хүсэж
байвал дараах байдлаар хийнэ үү.
src="//www.youtube.com/embed/T0-2lzA7_Cg"
ийм болгоно:
src="//www.youtube.com/embed/T0-2lzA7_Cg?rel=0"
заримдаа
тийм ч сайн ажиллахгүй байж магад.
Онцгүй
Хэсгийг Алгасаж Чухал Хэсгийг Үзэх
Wadsworth
гэж та сонсож байв уу? Үгүй бол чухал
хэсгийг таамаглагч нэгэн гээд ойлгочих.
Хариулт нь 30%-тай гэж байгаа. Google
үүнийг YouTube дээр оруулж өгсөн нь бас ч
хэрэггүй зүйл биш болов уу?
YouTube
дээр бичлэг үзнэ гэдэг маш их цаг үрсэн
зүйл байдаг. Тэгвэл ямар ч хэрэггүй,
эсвэл сонирхолгүй хэсгийг алгасаад яг
өөрийн хүсэж байсныг үзэхийг хүсэж
байвал үүнийг туршаад үзээрэй.
youtube.com/watch?v=c0KYU2j0TM4
ийм
болно:
youtube.com/watch?v=c0KYU2j0TM4&wadsworth=1
Дээрх
заавар нь яваандаа өөрчлөгдөх нь мэдээж.
Дээрх зааврын зарим нь Google-ийн албан
ёсны үйлчилгээ биш учраас байнга
найдвартай ажиллана гэсэн баталгаа
байхгүйг анхаарна уу. Гэвч бүх зүйлд дээрх заавар
шиг ямар нэгэн арга олддог шүү
дээ, тиймээс туршаад үзэх л хэрэгтэй.
Эх
сурвалж: lifehacker
0 comments:
Post a Comment