Аливаа зүйл амжилттай байхын тулд хэзээ гаргах гаргахгүйгээ маш сайн тооцоолсон байх хэрэгтэй байдаг. Хэрвээ хэтэрхий эрт гаргавал хүмүүс нээх тоохгүй эсвэл хэтэрхий орой гаргавал санаа нь аль хэзий нь хуучирсан ч байх магадлалтай байдаг. Тиймээс ч цагаа тааруулах бол маш чухал асуудал юм. Үүнийг BlackBerry-гийн жишээнээс харахад ойлгомжтой болно. Учир BlackBerry ойрын үед хэтэрхий оройтсон үед хөдөлж эхэлснээс болж одоо дампуурах дээрээ тулчаад байгаа. Ихэнх утас том дэлгэцтэй QWERTY товчлууруудаас салж эхэлж байхад BlackBerry хэтэрхий биеэ тоосон мэт QWERTY товчлууруудаасаа салалгүй маш том алдаа гаргаж байсан. Харин одоо BlackBerry-гийн touchscreen-д тааруулсан утас үйлдлийн систем байгаа хэдий ч хүмүүсийн сонирхолыг тийм ч сайн татахгүй байна. Ийм учраас агуулах дүүрэн зарагдаагүй утаснууд мөн 965$-ын алдагдалд унасан санхүүгийн тайлантай л үлдсэн гашуун түүхтэй.
iPhone дээрх BBM |
Гэвч BlackBerry мөн л энэхүү муу зуршлаасаа одоо болтол салаагүй байгаа бололтой. Эцсийн эцэст BlackBerry өөрсдийн BBM (BlackBerry Messenger)-ээ iOS болон Android үйлдлийн системүүд дээр гаргасан билээ. Гэвч энэхүү програмаа 2010 онд гаргасан бол одоо хэдэн хэрэглэгчтэй байх байсан бол? Одоо зах зээлд WhatsApp зэрэг том том өрсөлдөгчид аль хэзий нь гарч ирсэн.
Мөн Apple 10 сарын 15-нд өөрсдийн шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг 22-нд хийнэ гэж албан ёсоор мэдэгдсэн. Харин яг тэр үеийг нь тааруулж BlackBerry өөрсдийн BBM-ыг бэлэн болгож гаргасан бөгөөд энэ бас нэг алдаа болсон. Учир нь одоо бол Apple-ын маркетингийн том хөдөлгүүрийн эсрэг ямар ч байгууллага зогсоход хэцүү болсон. Ингээд BBM гарсан өдрөө тийм ч муугүй амжилт гаргасан бөгөөд харамсалтай нь үүнийг ихэнх хүмүүс тоолгүй өнгөрчээ учир нь BBM гарах үед хүн бүрийн нүд iPad Air-луу харж байсан юм.
BB-гийн тайлбар |
BBM гарсан өдрөө нийт 10 сая удаа татагдсан бөгөөд 75 оронд номер 1 үнэгүй програм болсон юм. Энэхүү BlackBerry-гийн амжилтын мэдээ нь BlackBerry-д сайнаар нөлөөлөх байсан боловч тэр үед BlackBerry биш Apple л олны анхааралд байжээ.
10 сая удаа татаж авна гэдэг сайн үзүүлэлт ч гэсэн эдгээрийн хэдэн хувь нь байнгын хэрэглэгч байх нь бас тодорхойгүй юм. Одоогийн байдлаар WhatsApp өдөрт 300 сая гаруй идэвхтэй хэрэглэгтэй байдаг бол Хятадын WeChat 190 сая хэрэглэгчтэй байдаг байна.
IM (Instant Messaging)-ын зах зээл Facebook-ээс эхлээд бусад шинээр гарч байгаа маш олон өрсөлдөгчтэй болсон. Мөн түүнээс гадна BlackBerry-гийн Server-үүдийн ачаалал өндөр байгаа тул хэрэглэгчид програмыг татаж авахын тулд хүлээх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлуудаа BlackBerry мөн хурдан шийдвэрлэх хэрэгтэй юм.
Ингээд BlackBerry ойрд олдоогүй амжилтаа цагаа буруу зохицуулсанаас болж олонд сайн зарлаж чадаагүй байна.
Эх сурвалж: techcrunch.com
0 comments:
Post a Comment