Parallax-ыг зогсоох P

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)Parallex бол iOS7-гийн үндсэн дэлгэц (Home Screen) дээр нэмэгдсэн гангарааны нэмэлт юм. Утсыг хазайлгахад дэлгэцийн зураг эсрэг чигт хөдлөх нь дэлгэцийг гурван хэмжээстэй харагдуулдаг. Харахад үнэхээр гоё боловч, үнэндээ тийм ч хэрэгтэй зүйл биш ажээ. Бас iPad-ын том хэмжээтэй дэлгэцэнд бол гудчиж, хөдөлж ядаад цаанаа л ёозгүй. Болиулчихъя гэхэд хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор бүр ч олиггүй. Тэгвэл Settings > General > Accessibility > Reduce Motion гэсэн дарааллаар ороод, Reduce Motion (Хөдөлгөөнийг саармагжуулах) гэсэн унтраалгыг нь асаачих. Хэрэв огторгуйн хэв шинжтэй дэлгэцийн зургаа хармаар санагдвал буцаагаад л унтраачихна.

Control Center-ийг зогсоох

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)
Control Center бол дэлгэцийн доод талаас дээш нь имрэхэд гараад ирдэг, системийн тодорхой хэдэн хэрэглүүртэй шууд харилцахад зориулагдсан тун эвтэйхэн нэмэлт юм. Энэ нь ярих юмгүй гоё шийдэл мөнөөс мөн боловч зарим нэг апп энэхүү нэмэлттэй зохицон ажиллахад арай л бэлэн биш байна. Тухайлбал та Temple Run тоглож байгаад гал дээгүүр харайхаар дэлгэцийн доод талаас лавхан шиг имрээд орхивол нөгөөх чинь гараад ирнэ. Энэ тохиолдолд та Settings > Control Center гэж ороод, Access Within Apps гэснийг унтраагаарай. Нэмэлт маань хэрэгсэл цоожтой байхад (Lock Screen) болон Үндсэн Дэлгэцийн (Home Screen) горимд хэвийн ажиллах болно

Далд Ажиллах Аппыг Идэвхигүй Болговол Баттарейгаа Сайн БаринаP

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)

Бидний зүгээс (www.lifehacker.com) энэ талаар өргөн хүрээтэй тандалт судалгаа хийж үзээгүй боловч iPad3 дээр iOS7 суулгахад баттерейгаа амархан барж байгаа нь илэрхий байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд "App Background Refresh" үйлдлийг идэвхигүй болгох хэрэгтэй. Энэ нь далд ажиллах апп болон бүтээвэр шинэтгэх (refresh content) үйлдлийг зогсоохгүй байх үүрэг бүхий олон ажилбарын (multitasking) хамжих үйлдэл юм. Түүнчлэн баттарей барахад ч идэвхитэй хамжих үйлдэл үзүүлж байна. Үүнийг унтраахын тулд Settings > General > Background App Refresh гэсэн унтраалгыг унтраагаарай. Бүтээмжийг мэдэгдэхтэй үгүйтэй багасгах боловч, баттарей хэмнэх тал дээр бол гарцаагүй үр дүнгээ өгөх болно.

Notification Center-ийг өмнөх хувилбаруудад дөхүүлэх P

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)

Notification Center маань шинэ хувилбартаа танигдахыхын аргагүй өөр болчихоод ороод ирсэн. Календарь дээр төлөвлөсөн байгаа ажлуудыг тусад нь бичсэн, мөн цаг агаарын мэдээг товчхон бичсэн байгааг та хамгийн түрүүнд анзаарсан байх. Тэгэхлээр, өмнөх Notification Center-тэй дөхүү болгохын тулд Settings > Notification рүү орж, "Today View", "Today Summary", "Tomorrow Summary" гэсэн унтраалгуудыг унтраана. Дараа нь өөрийн хүссэн аппуудаа "Сануулах"-даа (Notification Center) тохируулга хийж өгөөрэй


Аппын Автомат Шинэчлэлийг зогсоох (Disable Automatic App Updates )P

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)
Аппыг автоматаар шинэчлэх нь (Automatic App Updates) нь аппуудын шинэчлэлийг далд гүйцэтгэх үүрэг бүхий шинэ үйлдэхүүн юм. Энэ нь нэг талаар амар юм шиг боловч, зарим тохиолдолд аппын шинээр гарч байгаа хувилбарт янз бүрийн "шавьж", эсвэл танд таалагдахгүй нэмэлтүүд давхар орж ирэх нь байдаг. Хэрэв автомат шинэчлэл танд таалагдахгүй байвал Settings > iTunes and App Store гэж ороод Automatic Downloads дотроос Updates-ийг унтрааж, асааж болно.

Мессеж Илгээгчийн Нэрийг Бүтнээр ХаруулахP

iOS 7's Biggest Annoyances (and How to Fix Them)Шинэ үйлдлийн системийн үндсэн тохируулгад, Messages нь илгээгчийн нэрийг бүтнээр харуулахаа больсон байна. Хэрэв таны хаягийн жагсаалт доторхи нэрүүд нь бүгдээрээ ондоо, содон байдаг бол энэ гоё байх байлаа. Гэтэл адил нэртэй хүмүүс хэд хэд байхад хүрвэл энэ нь гарцаагүй толгой эргүүлнэ. Тэгэхлээр илгээгчийн бүтэн нэрийг нь харуулдаг болгох хэрэгтэй. Settings > Mail, Contacts, Calendars гэж ороод, "Contacts" доторхи "Short Name"་гэсэн хэсгээс өөрийн хүссэн тохируулгаа хийж өгөөрэй. 
Эх сурвалж: lifehacker