TireCheck ашиглан авто машиныхаа дугуйны хийх шалгаарай

10/02/2013
iOS: Машины тань явдал хатуу болоод бензин их идээд байвал эсвэл дугуйныхаа насыг уртасгах, бүр цаашлаад аюул ослоос сэргийлэх гэвэл эхлээд дугуйныхаа хийг шалга.
Энэхүү iOS апп нь тун хялбар бөгөөд зөвхөн таны iPhone эсвэл iPad-ны камерийг ашиглаад л дугуйны хийг шалгачихна.

TireCheck-ийн зааварыг дээрх бичлэгээс харна уу? Ерөнхийдөө шалгахад тун хялбар машинаа сонгоод, дугуй бүрийнхээ зургийг дараад л болоо. TireCheck танд аль дугуйгаа хийлэх шаардлагатайг хэлэхээс гадна, хий султай явснаас хир их мөнгө дэмий урсгаж байгааг мөн хэлж өгөх болно.


Хэрэглэхэд тун хялбар. Утасаа дугуйтайгаа нэг төвшинд бариад дугуйг бүхэлд нь оруулж зураг дараад л гүйцээ. Таны хийх юм ердөө л энэ.

Ойролцоогоор 50,000 орчим автомашины модел болон дугуйны загвар багтсан гэж апп хөгжүүлэгчид хэлж байгаа ба хүсвэл та өөрийн загвар, тохиргоог оруулж тэдний санд нь хадгалж болно. TireCheck:


"Бид iPhone 4 (720p нягтралтай видео авна) ашиглан тест хийхэд 2 PSI-оос илүү үр дүнтэй ажиллаж байсан ба камерийн чанар сайжрах тусам илүү үр дүнг үзүүлнэ. Үүнээс гадна аппын ашиглаж байгаа алгоритм нь суралцаж байдаг учраас апп-ыг хэрэглэх тусам улам сайжирна гэсэн үг. Мэдээж, хэрэглэгчийн чадвар, орчны гэрэл, машинаа зөв сонгосон эсэхээс мөн үр дүн шалтгаална. Түүнчлэн бүрэн хийлэгдсэн дугуйг хэмжихэд тун хэцүү байсан ба ихэвчлэн илүү хийлэгдсэн гэсэн үр дүнг өгөөд байдаг. Гэхдээ үүнд санаа зовохгүй байж болно"


Мэдээж танд дугуйны хийх шалгах багаж байвал илүү дээр гэдэг нь ойлгомжтой. Энэ апп таны дугуй хий султай байна уу? Үгүй юу гэдгийг мэдэхэд хялбар, хурдан мөн хөгжилтэй байдлаар харах боломжыг олгож байгааг битгий мартаарай. Адгалж гараа бохирдуулахгүй шүү дээ. 

Татах холбоос: iTunes


Эх сурвалж: lifehacker.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer