Амь аврагч програм

10/07/2013

Ихэнх мобайл програмууд өөрсдийн нийт хэрэглэгчдийн тоогоор өөрсдийгөө дүгнэдэг бол харин HealthTap програм нь өөр үзүүлэлтээр өөрсдийгөө дүгнэдэг байна.


Тэд хэдэн хүний амийг аварсан тоогоор програмаа дүгнэдэг байна. Энэхүү програмын хэрэглэгчид өгсөн зөвөлгөө нь амийг нь аварч чадсан гэж сэтгэгдлээ бичихэд нэг хүний амийг аварлаа гэж тоолдог бөгөөд одоо ийм сэтгэгдэл 10,000-д хүрсэн байна.

Нэгэн хэрэглэгч хэлэхдээ "Манай эндхийн эмч намайг үзээч үгүй зөвхөн санаа зовж байгаагаас л болж байна гэж хэлсэн. Тэгээд надаас ямар ч шинжилгээ аваагүй." Харин хоёр цаг гаруй HealthTap-аас асуудлаа асууж үзэхэд зөвөлгөө өгсөн эмч нь артерын бөглөрөл байж магадгүй тиймээс зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн зөвөлгөөг өгчээ. Ингээд тэрээр зүрх судасны эмч дээр очиж үзүүлэхэд онш батлагдаж эмчилгээ хийлгэн бие нь сайжирсан байна. Үүний дараа тэрхүү хэрэглэгч HealthTap дээр амийг нь аварсан талаар сэтгэгдлээ үлдээсэн 10,000 дахь хэрэглэгч болжээ.

Анх 2012 онд байгуулагдсанаасаа хойш бараг нэг тэрбум гаруй хэрэглэгчдийн асуултанд хариу өгсөн бөгөөд эдгээр асуултууд нь энгийн ханиад, толгой өвдөлтөөс эхлээд илүү хүнд өвчний талаарх олон төрлийн асуултууд байв. HealthTap нь ирсэн асуултыг тухайн зүйлд мэргэшсэн эмч мэргэжилтнүүдээс асууж хариуг нь буцааж хэрэглэгчдэд өгдөг байна.

Энэхүү програмын ард 50,000 гаруй эмч нар байдаг бөгөөд ирсэн асуултанд үнэ төлбөргүй хариулж өгч тусладаг байна.

HealthTap бол мобайл програм бүхий цахим хуудас юм.

Эх сурвалж: bits.blogs.nytimes.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer