Хэрэв та
математик эсвэл өөр шинжлэх ухаанаар
суралцдаг бол зарим төвөгтэй тэгшитгэлийг
Wolfram Alpha ашиглан шийдэж байсан байх. Үгүй
ч байж болно. Ямартай ч аливаа математик
тэгшитгэлийн хариуг олоход тун хэрэгтэй
багаж боловч сурахад тийм ч тустай биш.
Харин өнөөдрөөс эхлэн Wolfram Alpha “тооцоолохтархи” нэртэй Wolfram Problem Generator үйлчилгээг
математик суралцагсдад зориулан нээжээ.
Гэхдээ Problem
Generator нь одоогоор үнэгүй үйлчилгээ биш
тул Wolfram Alpha -ийн Pro хэрэглэгчид ашиглах
боломжтой ба оюутнуудад хэдэн бодлого
өгөөд хариултыг алхам алхамаар харуулах
учраас сурахад тун хэрэгтэй юм.
Одоогоор уг
Тархи маань: Арифметик, тооны онол,
алгебра, тооцоолол, шугаман алгебра
болон статистик гэсэн зурган төрлийн
хичээлтэй юм байна. Төвшний хувьд дунд
ангиас эхлээд коллежийн төвшин хүртэл
байх юм.
Уг багажийг ашиглахад тун хялбар. Оюутнууд (багш
нар ч байж болно) эхлээд сурах гэж байгаа
хичээлээ сонгоно, дараа нь төвшнөө
сонгоход Тархи бодлогыг гаргана.
Уг багаж нь
Wolfram Alpha-ийн эх хэл боловсруулалтыг
(iPhone-ийн Siri үүнийг ашигладаг) ашиглаж
байгаа учраас тухайн оюутны яг хүсэлд нийцсэн хариултыг гаргах болно гэж
хөгжүүлэгчид хэлж байгаа юм.
Хэрэв оюутан
гурван оролдлогын дараа хариултыг олж
чадахгүй бол Wolfram Alpha хариултыг алхам
алхамаар гаргаж өгөх болно. Түүнчлэн
багш нарт зориулж олон сонголттой
асуултыг хэвлэх боломжтой хэлбэрээр
гаргаж өгдөг учраас багш нарт мөн тун
хэрэгтэй.
Эх сурвалж:
techcrunch
0 comments:
Post a Comment