Twitter-ын хамгийн том бэрхшээл бол хэрэглэгчдээ алдах

10/07/2013

Twitter одоогийн байдлаар 2000 гаруй чадварлаг ажилчидтай байгууллага болсон ч зөвхөн чадварлаг ажилчидтай байснаар амжилтанд хүрч чадахгүй юм. Харин юу чухал вэ гэвэл сайн хэрэглэгчид юм.


Twitter-н хэрэглэгчид бусдад сонирхолтой post бичихгүй бол хэрэглэгчид багасаж зар сурталчилгаа тавих хүсэлтэй байгууллагууд мөн багасаж энэ нь орлогыг бууруулна гэсэн үг юм.

Тиймээс хэрэглэгчдийн бичиж байгаа post-ууд бусад хэрэглэгчдийн сонирхолыг татсан сайн чанарын байх нь чухал юм.

Twitter мэдэгдэхдээ энэ жилийн 2-р улиралын дундажаар сар бүр 218.3 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан бөгөөд энэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 44 хувийн өсөлттэй байгаа юм.

Харин Twitter-ын хэрэглээний өсөлт АНУ-д ерөнхийдөө зогссон бөгөөд Аргентин, Франц, Япон, Саудын Араб болон Өмнөд Африк зэрэг улсуудад хэрэглээгээ өсгөнө гэж найдаж байгаа ч улс бүрийн social network-уудтай өрсөлдөхөд мөн хэцүү байх юм. Жишээ нь Японд Line нь 230 сая хэрэглэгчтэй бөгөөд цаг ирэх тусам илүү их нэр хүндтэй болсоор байна.

Ингээд Twitter хамгийн том эрсдэлтэй хэсгээ удирдаж чадахгүй тэр зөвхөн хэрэглэгчдээс хамаардаг учраас өөрсдийн өсөлтөө тогтвортой хадгалахын тулд олон төрлийн төхөөрөмж дээр ямар нэг асуудалгүй ажиллах байдлыг хангах явдал юм.

Мөн түүнээс гадна олны танил хүмүүс, сэтгүүлчид, улс төрчид мөн тамирчид маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдгээр хүмүүс өөр social network ашиглах болвол энгийн хэрэглэгчид ч мөн адил явцгаах болно.

Эх сурвалж: bits.blogs.nytimes.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer