Apple-ын Бизнесийн Загвар

10/24/2013

Сахлын хутганы ишийг нь үнэгүй өгөөд харин хутгыг нь зарж мөнгө олох арга бол 20-р зууны бизнесийн загвар юм. Энэ нь хэрэглэгчид үнэгүй эсвэл маш хямд бараа зараад харин тухайн бүтээгдэхүүн дээр нэмэлт зүйл авахгүй бол үр ашиггүй байлгадаг тийм бүтээгдэхүүнүүд зарах арга юм. Ингэснээр хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүний аливаа нэмэлт зүйл зарж мөнгө олох арга юм.

Видео тоглоомын байгууллагууд бол үүний хамгийн том жишээ юм. Тоглоомын консолуудыг зарахдаа үйлдвэрлэлтийн үнээс хямдаар зардаг бөгөөд харин тэрхүү консолын тоглоомны үнэ тус бүр ойролцоогоор 50$ байдаг байна. Мэдээж хямд үнээр тоглоомын консол авсан хэрэглэгч үүнийгээ ашиглахын тулд тоглоом авах нь бол гарцаагүй.

PC-ны хувьд ч мөн адил хэрэглэгчид төхөөрөмжид маш бага зардал гаргах боломжтой ч албан ёсны Windows болон Office-д илүү их мөнгө зардаг.

Харин 10 сарын 22-нд Apple танилцуулгынхаа үеээр Mac OS X Mavericks болон iWork үнэгүй байх болно гэж зарласан билээ. Энэ нь дээр дурьдсан бизнесийн загварын яг эсрэг нь юм. Энэ нь сахлын хутгын ишээ маш үнэтэй зараад харин цаашид хутгаар байнга хангаж байгаатай адил юм. Тиймээс Apple-ын бүтээгдэхүүнүүд үргэлж үнэтэй байж харин үйлдлийн систем болон дагалдах програмууд үнэгүй байна гэсэн үг юм.

Олон эдийн засгийн мэргэжилтнүүд ийм бизнесийн загвараар хол явахгүй гэж хэлэх боловч Apple-ын хувьд энэ нь бүтэмжтэй хэвээр байсаар байна.

Стив Жобсын нууц

iPod
Тэгээд хэзээ Apple энэ бизнесийн загвараа ашиглаж эхэлсэн юм бол? Бүх зүйл 2001 онд iPod гарснаар эхэлсэн юм. iPod-оос өмнө MP3 тоглуулагчид том авч явахад хэцүү зэрэг олон асуудалтай байсан. Харин тэр үед шинээр iPod зах зээлд гарав. Гэвч iPod багтаамжийн хувьд бага мөн үнийн хувьд бусдаас илүү өндөр (399$) байсан хэдий ч гэнэт л хүн бүр iPod-той болох хүсэлтэй болцгоосон юм.

Харин хоёр жилийн дараа Стив Жобс iTunes Store-оо олон нийтэд танилцуулж дуунуудыг 99 центээр зарах болсон. Гэсэн хэдий ч дууний компаниуд энэ 99 центийн 65 орчмыг нь авдаг байсан бөгөөд ийм байдлаар мөнгө олоход тун хэцүү байсан юм. Дуу зарж үлдсэн бүх мөнгө нь бараг бусад зардалд үрэгдэж дуусдаг байв. Тэгэхээр тэд яагаад дуу бүрийнхээ үнийг өсгөөгүй юм бол? Учир нь тэд iPod-уудыг илүү үнэтэй зарж байсанд бүх шалтгаан оршино.

iPhone 5C
Apple-ын бүтээгдэхүүнүүд зах зээлд үргэлж өндөр зэрэглэлийн гэж байнга тооцогдож ирсэн билээ. Одоо байгаа жишээг л харахад 7 инчийн таблетууд дунд iPad Mini хамгийн өндөр үнэтэй нь, iPhone-ны хямд загвар гэж гарсан iPhone 5C бүх хэрэглэгч аваад байхаар тийм ч хямд утас биш харин ч үнэтэй утаснуудын жагсаалтанд орно. Харин iOS бол үргэлж үнэгүй байж ирсэн харин одоо дээр нь нэмэгдээд шинэ iOS-тай төхөөрөмж авахад iWork болон iLife-ын програмууд мөн үнэгүй дагалдаж ирэх болсон.

Энэ түүх мөн Mac-ын хувьд ч адил юм. Mac Pro болон Macbook Pro бол үнэтэй нөүтбүүкүүд. Тэр тусмаа хамгийн жижиг Macbook Air 1000$-ын нөүтбүүк билээ. Харин авсны дараа одоо үйлдлийн системын шинэчлэл, шинэ үйлдлийн системүүд нь үнэгүй болж байх шиг байна.

Mac OS X-ын үнэ цаг ирэх тусам улам хямд болсоор ирсэн. Mountain Lion 29$ болтлоо ч буурсан тал байдаг. Одоо харин шинэ үйлдлийн систем үнэгүй болж байна.

Энэ загвараа ашиглахгүй байгаа салбарууд

Энэхүү загвараа ашиглахгүй байгаа мөн салбар байгаа бөгөөд тэр мэдээж iCloud юм. iCloud дээр хэрэглэгч 5GB үнэгүй ашиглах боломжтой байдаг харин Google 30GB үнэгүй өгдөг харин Microsoft-ын хувьд Surface таблет авсан тохиолдолд өөрсдийн cloud үйлчилгээндээ 200GB ашиглах боломжийг олгож өгдөг байна.

iCloud интерфайс

Мэдээж шинэ төхөөрөмж худалдаж авахад Pages, Numbers, Keynote, Garage Band зэрэг програмууд үнэгүй ирдэгч Apple Google Docs-ын эсрэг өрсөлдөх хүсэлтэй байгаа бол ядаж Pages хүн бүрт үнэгүй байх хэрэгтэй. Мөн мэдээж iTunes Match үнэгүй байвал илүү өрсөлдөх чадвар нь өсөх боломжтой юм.

Эх сурвалж: mashable.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer