Нэгэн iPhone-ны Хэрэглэгчид iOS7 Таалагдаагүй Тул Apple-ыг Шүүхэд Өгчээ

10/21/2013

Илүү тод өнгө мөн илүү хавтгай дизайн хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ Марк Меначер гэх iPhone-ны хэрэглэгч iOS7-г үзэн яддаг бололтой. CNET-ээс мэдээлэхдээ Меначер түүний iOS төхөөрөмжүүдээс iOS7 арилгахыг шаардан Apple-ыг шүүхэд өгөхөөр болжээ. Түүний энэхүү алхамын хамгийн гол шалтгаан нь iOS7 автоматаар сууж буцаад iOS6-руу шилжих боломжгүй байгаад гэжээ.

Тэрээр хэлэхдээ "iOS7-г iOS6-руу буцаах боломжгүй байгаа нь Apple хэрэглэгчдээ хүндлэхгүй дээрэлхэж байгаа хэлбэр юм. Стив Жобсыг байхад тэрээр хамгийн гол хэрэглэгчдээ гэж боддог байсан харин Тим Кукын шинэ аргачлал зөвхөн орлогын төлөө байна. Энэ арга нь удахгүй бүтэлгүйтэх болно." гэж хэлжээ.

iPhone болон iPad удаан хэрэглэсэн хэрэглэгчдийн заримд iOS7 шууд таалагдахгүй байж болно. Гэсэн хэдий ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа тэд шинэ үйлдлийн системд дасдаг бол Меначерын хувьд тийм биш бололтой.

Эх сурвалж: bgr.com

1 comments:

  1. ios 6 луу буулгаж болохгуй нь хичнээн новшийн ч гэсэн шүүхэд өгөх нь арай хэтэрнээ

    ReplyDelete

 
Toggle Footer