Infinity Blade 3 тулааны арга
Өнгөрсөн 9 сард Infinity Blade 3 тоглоом Apple-ын iOS үйлдлийн системтэй хэд хэдэн төхөөрөмж дээр гарсан билээ. Харин Infinity Blade 3 дээр илүү олон хэцүү өрсөлдөгчид гарах тул өмнөх хоёроосоо илүү хэцүү болсон юм. Мэдээж энэхүү серийн тоглоомыг өмнө тоглож байсан хүмүүс хэнээр ч хэлүүлэлтгүй дуусгах байх. Харин энэ серийн тоглоомыг анх тоглож үзэж байгаа хүмүүст тоглох зарим аргыг танилцуулъя.
Хамгийн эхэнд хэрхэн тоглоомын ерөнхий бүтцийг авч үзье. Та 2 дүрээр явах бөгөөд аялал тус бүрд нь нэгнээр нь явах болно (Сүүлийн хэсэг дээр нь хоёулангаар нь).
Siris болон Isa хоёр бол тоглоомын гол дүрүүд юм. Тиймээс хоёр дүр тус бүрдээ skill болон хуяг дуулга, зэвсгийн сонголттой бөгөөд тухайн зүйлийг зөвхөн нэг дүр ашиглах боломжтой юм.
Ерөнхий мэдээлэл
Ингээд тоглоомын цэснээс болон бусад ерөнхий мэдээллээс эхэлье.
Тоглоомын дээрх зураг дээр харагдах байдалтай бөгөөд та эндээс дүрээ солих мөн өөрийн зүйлээ харах, шинэ зүйл худалдан авах, өөрийн чадвараа харах мөн нэмэх, даалгавруудаа мөн харах боломжтой юм. Тоглоомны энэ цэсрүү орохдоо дээд талын сэлэмний зурагтай товчлуур дээр дарж орно.
Items дотроос та тухайн дүрийнхээ хэрэглэлийг худалдан авч сонголтоо хийнэ.
Мөн та зураг дээрээс тоглоом нь хоёр төрлийн мөнгөн тэмдэгттэй болсныг харж болно. Жирийн зоосоор та зэвсэг хуяг дуулга авдаг бол харин тусгай мөнгөөр та нууц газрын зураг, уусмал зэрэг зарим онцгой зүйлсийг худалдан авна.
Supplies хэсэгт зэвсэг хэрэглэлээс бусад зүйл байх юм. Эдгээрт газрын зураг, уусмал, ургамлууд гэх мэт зүйлс байна.
Skills хэсэг дээр хоёр хэсэг байх бөгөөд эхний хэсэг дүрийн хүч, амь, бамбай, ид шидийн байдал. Харин нөгөө хэсэгт тусгай чадварууд байна. Эдгээр чадваруудыг эзэмшихийн тулд дээрх 4-ийг нэмэгдүүлж сурна. Тиймээс та ямар чадвар эхэлж сурах хэрэгтэй гэдгээ төлөвлөх хэрэгтэй.
Дараагийн хэсэг бол Goals. Энд та жижиг даалгавруудыг харах боломжтой бөгөөд эдгээрийг биелүүлэх үед таныг тусгай мөнгөөр шагнах юм.
Өмнөх хувилбаруудаасаа ялгарах дараагийн онцлог бол тоглоом үйл явдал болох орчнууд юм. Олон төрлийн газартай учраас нэг л газраа байн байн эргэлдээд байхгүй болсон.
Мөн "Hideout" буюу нэг ёсны баазтай болж өгсөн бөгөөд эндээс олон хайшаа явж, мөн тулааны өмнөх бэлтгэлээ хангах боломжтой юм.
Ингээд таны нууц баазад хэд хэдэн хүмүүс байх бөгөөд (тоглоомын явцад gem cutter, blacksmith нэмэгдэнэ) эдгээр худалдаачин, эрдний чулуу зүсэгч, дархан мөн уусмал хийгч нар юм.
Худалдаачин нь таны бааз дээр байнга байхгүй. Тэрээр тодорхой хугацаанд таны бааз дээр ирэх бөгөөд ирсэн тэр удаад нь нэг л удаа орох боломжтой бөгөөд гарсны дараа худалдаачин явах тул та зарах худалдан авах зүйлээ бүрэн хийснээ шалгах хэрэгтэй юм. Мөн Infinity Blade 3 дээр худалдан авсан зэвсгээ шууд зарах боломжгүй зөвхөн наймаачин ирсэн үед л зарах боломжтой учраас бүх бүрэн хийх хэрэгтэй. Хэрвээ дутуу хийгээд андуураад гарчихвал худалдаачин тэр дороо яваад өгөх болно. Мөн худалдаачин жирийн зэвсгийн хямдруулсан үнээр зарах, мөн ховор зэвсэг зардаг учраас сонголтоо сайн хийгээрэй.
Харин зэвсэг хуяг дуулга худалдан авахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд та тулаанаас бусад үед хүссэн зүйлээ худалдан авах боломжтой. Харин буцааж шууд зарж чадахгүй юм.
Дараагийн хэсэг нь уусмал хийгчийн хэсэг юм.
Энд та аялалынхаа үеээр цуглуулсан мөн худалдан авсан ургамлуудаа нэгтгэж шинэ уусмал гаргах боломжтой бөгөөд ургамал бүр өөрийн онцлогтой байна. Ургамлуудаа хийгээд Cook товчлуурыг дарахад уусмалыг хийж эхлэх бөгөөд тодорхой хугацааны дараа бэлэн болох юм. Хэрвээ та хүлээхийг хүсэхгүй байгаа бол тусгай мөнгөөрөө шууд хийлгэж болох юм. Мөн та хэсэг тус бүрийн сүүлийн босстой тулалдахын тулд заримдаа сайн уусмал хэрэгтэй болдог тул олсон ургамлуудаа харамлалгүй дүүртэл нь хийгээд онцгой тулаанд хэрэглэх хүчтэй уусмалтай байх нь зүгээр юм.
Дараагийн хэсэг бол дарханы хэсэг юм. Таны худалдан авсан хэрэглэл бүр өөрийн түвшинтэй (level) байх бөгөөд дархан дараагийн түвшинд оруулж өгөх юм. Үүний тулд та жирийн мөнгөөр сайжруулах явцыг эхлүүлж хүлээхийг хүсэхгүй бол мөн өмнөхтэй адил тусгай мөнгө төлөх хэрэгтэй. Дархан худалдан авсан эд зүйлсийг сайжруулж чадах учраас нэг хэрэглэлээс олон Skill point авах боломжтой болж өгнө гэсэн үг юм. Тиймээ та авсан зүйлсээ зарахаасаа өмнө мөн бодож байх хэрэгтэй. Энэ нь мөн та дуртай хэрэглэлээ илүү удаан ашиглах боломжийг олгож өгнө.
Дараагийн хэсэг бол эрднийн чулуу зүсэгчийн хэсэг юм. Энд мэдээж олсон чулуунуудаа нийлүүлж илүү хүчтэй чулуу гаргаж авах боломжтой. Мөн дээрх хоёртой адил хүлээхийг хүсэхгүй бол тусгай мөнгөө үрэх хэрэг гарна.
Таны нууц баазын сүүлийн хэсэг бол газрын зургийн хэсэг юм та эндээс дараа дараагийн аялалаа хийх юм.
Тулааны арга
Газар тус бүрийн сүүлийн босстой тулалдах энгийн аргуудыг үзье.
Эхлээд тулааны өмнөх бэлтгэлийн талаар үзье. Хамгийн чухал хэсэг бол тулааны өмнө гадаад орчноо эхэлж судалж авдар, мөнгө, ургамал зэрэг зүйлс юу байна түүнийг нь цуглуулах учир нь эдгээр зүйлс танд байнга хэрэг болох болно. Дараа баруун доод талд байрлах анхааруулах тэмдгийг дарж өрсөлдөгчийнхөө илүү талыг мэдэх хэрэгтэй. Юунаас хамгаалалтай мөн цохилт нэмэлт ямар зүйлтэй гэдгийг мэдэх.
Ингээд дээрх зургаас харахад өрсөлдөгч цохилт нь нэмэлтээр цахилгаантай мөн аливаа нэмэлт зүйлсээс хамгаалалтгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс анхааруулах тэмдэг дээр дахин дарж өөрийн мэдээллээ харах хэрэгтэй. Түүнээс гадна ямар зүйлс хийвэл нэмэлт bonus авах боломжтой мэдээлэл гарах бөгөөд та тэр нөхцлийг биелүүлбэл тусгай мөнгийг хожих юм.
Ингээд тухайн хамгаалалт байхгүй бол хамгаалалтын чулууг аль нэг зүйлдээ нэмж өгөх хэрэгтэй. Эдгээр хамгаалалтын чулуунууд байнга хэрэгтэй байдаг тул эдгээрийг зарах хэрэггүй юм. Харин дэлгүүрээс байнга шинэ хамгаалалтын чулуунууд худалдан авч байх хэрэгтэй. Хамгаалалтын чулуугаа хэрэглэлээс гаргахад гаргах бусдаас хамаагүй хямд байдаг. Тиймээс бүх төрлийн хамгаалалтын чулуутай бол та өрсөлдөгчийнхөө нэг илүү талыг хасаж чадах юм.
Хамгаалалтын чулуунууд нь ромбо хэлбэртэй янз бүрийн өнгөтэй байх юм.
Ингээд дараагийн хэсэг бол таны амь хэр байна гэдгээ харах юм. Өмнөх тулаануудаас болж таны амь нилээд явсан байж магадгүй тул амьны уусмал ууж амиа бүрэн хэмжээнд нь оруулах. Амьны хэмжээ зүүн дээд талд харагдана. Амьны уусмал байхгүй бол Supplies хэсгээс худалдан авч хэрэглэх боломжтой.
Дараагийн анхаарах зүйл бол таны хэрэглэж байгаа зэвсгийн төрөл юм. 3 төрлийн зэвсгийн төрөл байх бөгөөд хэрэглээ нь өөр өөр байна. Хөнгөн, хүнд, давхар гэсэн төрлүүд байх бөгөөд хэрвээ та сүүлийн босстой тулалдах гэж байгаа бол хамгийн зөв сонголт нь хөнгөн төрөл байх болно. Хүнд төрлийн зэвсэг нь 3 хамгаалалтын байрлалтай бөгөөд дайсны зохилтын зүгээс шалтгаалж та хамгаалах хэрэгтэй болдог. Буруу талаа хаавал та оногдох болно. Мөн хаах тусам хамгаалалтын хэмжээ дуусч дууссаны дараа хаах боломжгүй болно. Харин давхар зэвсэгт хамгаалалт хийх боломжгүй бөгөөд та цохилт бүрээс бултах хэрэгтэй болно. Харин энэ нь мөн л муу талтай та байнга бултах тусам ядарч мөн л таны амьнаас явна.
Харин хөнгөн зэвсэг ашиглахад та бамбай болон сэлэмтэй байх болно. Хөнгөн зэвсэгтэй байх үед бамбайгаараа бүх төрлийн (бамбайгаар цохихоос бусад) мөн бүх зүгийн довтолгоог хаах боломжтой юм. Энэ нь маш том давуу тал болж өгөх бөгөөд зөв хамгаалалтын чулуу хийсэн бол хамгаалалтын хэмжээ дуустал хаалт хийхэд таны амьд дуусахгүй юм.
Мөн дараагийн бэлдэх хэрэгтэй зүйлс бол амь нэмэх бөгж хэрэглэх. Танд хоёр төрлийн тусгай боломж байдаг бөгөөд нэг тусгай цохилт нөгөө дэх нь бөгжөө хэрэглэх боломж. Эдгээрийн та өмнөх тулаануудын үед дүүргээд сүүлийн босс дээр тулаан эхлэхэд шууд хэрэглэх боломжтой болгосон байх нь чухал юм. Энэ хоёрыг дэлгэцний дээр байрлах зүүн баруун талын товчийг дарж хэрэглэх боломжтой.
Харин хэрэглэлийн хувьд та жирийн тулааны үед хамгийн муу мөн аль болох олон skill point олж өөрийгөө хамгийн сайн болгох хэрэгтэй. Харин сүүлийн тулааны хувьд хамгийн шилдэг зэвсэг хэрэглэлээ хэрэглэх хэрэгтэй. Түүний дундаас бөгжөө хэрэглэх үед таны бамбайгаа хэрэглэх боломжийг өсгөх чулуу байвал илүү сайн. Учир сүүлийн тулааны үед нилээд их хаалт хийх хэрэгтэй болох бөгөөд таны бамбай эвдрэх магадлал маш өндөр юм.
Ингээд сүүлийн бэлтгэл бол та ургамлуудаасаа гаргаж авсан уусмалуудаа тулааны өмнө хэрэглэх хэрэгтэй. Энд янз бүрийн уусмалууд байж болох бөгөөд та хэр их ургамал мөн хэр ховор ургамал хольж хийснээс шалтгаалж илүү хүчтэй уусмал гарна гэдгийг санах хэрэгтэй.
Тулааны өмнө эдгээр бэлтгэлүүдийг хийхэд таны ялах боломжийг өсгөх болно. Тухайн хэсгийн сүүлийн босстой тулалдаад ялагдвал та тэр хэсгийг дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог тул эхний тулаанаараа ялах хэрэгтэй юм. Хэрвээ ялагдвал дахин эхнээс эхэлж бэлтгэлээ илүү сайн базаах хэрэгтэй.
Тулааны үед санах хэрэгтэй зүйлс
Ингээд та хөнгөн зэвсгийг сонгоод хамгийн шилдэг бамбай сэлмээ авч, өөрч байгаа хамгийн сайн хуяг дуулгаа өмсөөд, хамгийн их амь нэмэх бөгжөө зүүгээд, тэдгээр зүйлсүүддээ хамгийн шилдэг чулуунуудаа шигтгээд тулаанд орно.
Харин тулааны үед санах хэрэгтэй зүйл өрсөлдөгчид олон төрлийн хөдөлгөөн хийдэг учраас та мэдэх цохилт дээр аль болох бултаж эсвэл parry (зэвсгээрээ сохилтыг хаах) хийж өөрийн мэдэх зохилтуудаас хамгаалах хэрэгтэй. Түүнээс гадна мэдэж байх хэрэгтэй зүйлс гэвэл сүүлийн газар бүрийн сүүлийн боссууд нь илүү хаанаас цохих гэж байгаагаа мэдэгдэхгүй хөдөлгөөнүүдийг хийж довтолгооны комбинацуудыг хийх тул энэ үед та бамбайгаараа хаах хэрэгтэй. Хэрвээ дайсан бамбайгаараа цохих бол та бултах хэрэгтэй учир нь энэ үед parry болон хаалт хийх боломжгүй юм.
Мөн тусгай довтолгооны чадвараа тулаан эхлэхэд шууд ашиглах хэрэгтэй учир нь та цохиулах бүр энэ нь илүү хурдан дүүрдэг тул энэ нь танд бас илүү тал болж өгнө.
Мөн түүнээс гадна дараагийн анхаарах зүйл бол өрсөлдөгч зөвхөн ганц зэвсэгтэй биш хоёр ч зэвсэгтэй байх боломжтой. Тиймээс үүнийг мөн анхаарах хэрэгтэй.
Харин бусад зүйл таны хараа, хурууны хөдөлгөөн, реакцаас шалтгаалах болно.
Хэрхэн бултах, parry хийх зэргийг тоглоомын эхэнд заадаг тулд түүнд санаа зоволтгүй юм.
Ингээд дээрх аргуудыг хэрэглэснээр та тулааны машин болон хувирч таны замд хэн ч саад болж чадахгүй болно.
Танд амжилт хүсье.
0 comments:
Post a Comment