Өрх гэрт хурдан интернэтын сүлжээ оруулна гэдэг кабель тавихаас эхлээд их мөнгө хүч зарсан ажил байдаг. Харин судлаачид утасгүйгээр өгөгдлийг өндөр хурдаар шалгах туршилт хийсэн байна.
Хамгийн сүүлд болсон туршилт Германы Karlsruhe Institute of Technology-д хийгдсэн бөгөөд тэд шинэ хурдны рекорд байгуулсан байна. Тэд 20 метрийн 237.5 GHz-ын давтамж ашиглан 20 метрийн зайд секундэд 100 gigabit (100Gbps) мэдээлэл дамжуулсан бөгөөд өмнө энэ туршилтын баг 1 километрын зайд 40 Gbps хурданд хүрч байжээ.
KIT-гийн туршилтын орчин |
Энэхүү хурданд хүрэхийн тулд туршилтын баг 237.5 GHz дамжуулах давтамжийг photonic mixing (фотоны холилт) ашиглан хүрсэн байна. NTT Electronics-ын Photonic Mixer ашиглаж сигналыг үүсгэсэн бөгөөд хүлээн авагчийг Fraunhofer Institute of Applied Solid State Physics-г тусгай силикон хүлээн авагч хийжээ.
Энэ нь ирээдүйд хөдөө орон нутагт өндөр хурдны интернэт оруулах өрх гэрийн интернэтийн шийдэл байх боломжтой юм. Гэхдээ энэ зөвхөн туршилтын явцдаа явж байгаа учраас ойрын хугацаанд Wi-Fi өргөн хэрэглээнд байсаар байх юм.
Эх сурвалж: pcworld.com, theregister.co.uk
0 comments:
Post a Comment