DARPA Хакер Нэвтэрч Чадахгүй Хамгаалалтын Програм Бичиж Өгвөл 2 Сая Доллароор Шагнана

10/24/2013

Заримдаа ямарваа нэг асуудал үүсэхэд тэр асуудал дээрээ хангалттай их мөнгө үрэхэд асуудал шийдэгдэх тал байдаг. Пентагон одоог хүртэл кибер аюулгүй байдал дээр асуудлуудтай тулгарсаар байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх програм бичсэн газруудыг мөнгөн шагналаар шагнахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэхүү тэмцээн нь бүрэн автоматжсан кибер аюулгүй байдлын систем бүтээх тэмцээн бөгөөд сүүлд шалгарсан газар нь 2 сая долларын шагнал хүртэх юм байна.

Энэ нь 3 жилийн турш үргэлжлэх бөгөөд хэдэн мөр код бичихэд хангалттай хугацаа мэт санагдаж байж магадгүй юм. Гэхдээ DARPA (Defense Advanced Research Projects Agency) энгийн нэг хамгаалалтын систем биш харин өөрийн оюун ухаан бүхий кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдээс илүү байж чадах тийм үр дүн хүлээж байгаа юм. Тэд кибер довтолгоог өдрийн дотор олж илрүүлж түүнээс хамгаалах биш харин цаг бүүр хэдэн секундын дотор довтолгоог илрүүлж түүнээс хамгаалах тийм систем хүлээж байгаа юм. Энэ бол биелүүлэхэд тун хүнд даалгавар юм.

Энэ тэмцээн нь зарим хүмүүст тэнэг мэт санагдах боловч тэд өмнө нь ийм төрлийн тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд Пентагон дотроосоо биш харин гаднаас хамгаалалтын системийн шийдлээ авах хүсэлтэй байгаа гэнэ. Ер дотроосоо гаргасан найдвартай шийдлийн талаар сонсож байсан хүн байхгүй л байх.

Эх сурвалж: gizmodo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer