IBM PC-ийн Эцэг Виллиам С.Лейв 72 Насандаа Нас Барлаа

10/30/2013
Виллиам Лейв болон анхны IBM PC

IBM PC-ийг нэг жилийн дотор бүтээхэд удирдаж байсан Виллиам С.Лейв 72 насандаа нас эцэслэв. Тухайн үед IBM-ийн гүйцэтгэх захирал байсан Франк Кари ийм төрлийн PC-г “IBM-д” ийм хурдан бүтээнэ гэдэгт огт итгэхгүй байсан ч Виллиамийн удирдсан “бохир” гэж хочлогдож байсан 12 инженерээс бүрдсэн баг үүнийг боломжтой болгож нэг жилийн дотор персонал комюьютер бүтээжээ. Тэд Intel 8088 процессор, Microsoft DOS 1.0 үйлдлийн систем зэргийг агуулсан тухайн үедээ хосгүй компьютерыг бүтээсэн юм. Уг PC 1565 доллараар зарагдаж, хувийн компьютерын түүхэнд хувьсал авч ирсэн бөгөөд Виллиам 1982 оны TIME сэтгүүлийн оны хүн болж байсан юм. Хачирхалтай нь IBM нээлттэй эхийн програм хангамж, техник хангамжийг хориглож байсан нь тэднээс гаднах өрсөлдөөнийг ширүүн болгосоор эцэстээ тэд 2005 онд PC-ийн хэлтэсийг Lenovo-д зарахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Хожим нь Лейв “тухайн үед манай баг дэлхийг өөрчлөнө гэж огтхон ч бодоогүй, зүгээр л IBM ажилчид IBM-ийн бүтээгдэхүүн л хийж байна гэж бодож байсан” гэж хэлсэн байдаг.
Үнэндээ тэдний бүтээсэн PC бусад компаниудад анхны очийг өгч өнөөдөр бид бүхэнд хувьдаа компьютер хэрэглэх боломжийг олгосон юм.



Эх сурвалж: engadget

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer