iOS7-ын Системийн Програмаас Илүү Програмууд

10/04/2013

iOS7 дээр Apple програмуудынхаа дизайныг сайжруулсан. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь бүх хэрэглэгчдэд таалагдахгүй байж болно. Одоо эдгээр стандартны програмуудыг орлох илүү сайн програмуудыг танилцуулъя.


Calendar: Sunrise Calendar


Энэхүү програмыг үнэгүй татаж авах боломжтой бөгөөд хамгийн сүүлд найман сард нэмэлт өөрчлөлт оруулсан ч iOS7-ын ерөнхий байдалтай сайн зохицсон програм юм. Энэ нь Google Calendar, Facebook мөн LinkedIn-тэй холбогдож ажиллах чадвартай бөгөөд мөн сануулга, сэрүүлэг, байрлалын tag, цаг агаарын мэдээ зэрэг календарын програмаас хүсэх олон функцуудтай юм.







Browser: Chrome

Safari муу биш ч гэсэн хэрэглэгчид браузераа солих нь олон тохиолддог. Мэдээж Safari-гийн шинэ дизайн мөн бусад олон боломжуудтай ч Chrome ч түүнээс дутахгүй. Мөн та Chrome-ыг ашигласнаар бусад төхөөрөмжүүдээс орж байсан мэдээллүүдээ ч авах боломжтой юм. Энэ боломжийг ашиглаад сурсан хүмүүс үүнээс салахад хэцүү юм.







Camera: Camera+

iOS7-гийн камерын програм илүү олон боломжтой болж өгсөн. Гэхдээ эдгээр боломжуудыг Camera+ програм анх гарах үеээсээ л хэрэглэгчдэд танилцуулсан. Хэрвээ та зураг их авдаг бол Camera+ програмыг туршаад үзэхэд харамсахгүй.









Notes: Evernote

Apple-ын Note болон Evernote хоёрыг харьцуулах нь буруу ч байж магадгүй. Notes бол маш энгийн тэмдэглэл хөтлөх програм юм. Evernote нь энгийн тэмдэглэл хөтлөх програмаас хамаагүй их боломжуудыг олгох бөгөөд энэ windows-ын notepad-ыг word-той харьцуулж байгаатай адил юм.








Reminders: Any.Do


Any.Do-гийн дизайныг та харвал яг л iOS7-гийн ерөнхий дизайн харагдана. Харин Any.Do iOS7 гарахаас өмнө байсан програм юм. Энэ програмыг суулгаж үзсэн хүмүүс Apple дизайны санаагаа Any.Do-гээс авсан ч гэж хэлж магадгүй. Харин програмын хувьд стандартны програмаас илүү байж чаддаггүй юмаа гэхэд нээх муу ч бас биш юм.







Podcasts: Pocket Casts


Apple маш сайн чанарын програмуудыг хийдэг билээ. iOS-ын орчинд эдгээр програмууд нь ямар ч асуудалгүй ажилладаг учраас хэрэглэгчдийн дунд нэр хүнд нь сайн байдаг. Гэхдээ Podcast энэ байдлыг хадгалж чаддаггүй. Тиймээс ч Podcasts-ыг орлох олон програмууд байдаг түүний дундаас Pocket Casts нь олонд их танигдсан юм.








iTunes Radio: Pandora


Apple дууны зах зээлд ороод нилээд удаан удсан. Түүний адил Pandora ч гэсэн энэ зах зээлд ажиллаад удаж байна.Тиймээс Pandora нь iTunes Radio-тай өрсөлдөх хамгийн гол өрсөлдөгч нь юм.










Apple Maps: Google Maps


Анх Apple Google Maps үйлчилгээг ашигладаг байсан ч энэ тал дээр Google-ээс хамааралтай байхгүйн тулд өөрсдийн газрын зургийн үйлчилгээг гаргасан ч чанарын хувьд маш их асуудалтай болсон билээ. Тиймээс ч Google Maps нь Apple Maps-аас илүү гэдэгтэй хэн ч маргахгүй байх.








iCloud Keychain: 1Password


iPhone-д зориулсан iCloud Keychain сайхан сонсогдож байж магадгүй. Гэхдээ 1Password энэ тал дээр ажлаад удаж байгаа. Мөн 256 битийн AES нууцлал ашигладаг бөгөөд одоогийн байдлаар энэ нууцлалыг давж гарах бараг ямар ч боломжгүй юм. 1Password Apple-ын амалж байгаа олон боломжуудыг хэрэглэгчдэд аль эртнээс олгосон нь хэрэглэгчдийн сонирхолыг илүү их татдаг юм.







Эх сурвалж: digitaltrends.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer