iOS, Android-д Зориулсан BlackBerry Messenger Өнөөдөр Гарлаа

10/22/2013
Таван сарын өмнө танилцуулж байсан iOS, Android системүүдэд гаргахаар төлөвлөж байсан BlackBerry Messenger хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнөөдөр гарлаа. BBM нь Apple-ийн iMessage-тэй төстэй мессежийн апп юм.
Хэрэглэгч и-майл хаягаа бүртгүүлснээр уг аппийг ашиглах юм.


BlackBerry -ийн хэлж байгаагаар дэлхий даяар BBM хэрэглэж байгаа нийт 60 сая хэрэглэгч байгаа ба өдөрт 10 тэрбум мессеж солилцдог ажээ. iOS, Android системд байр сууриа олох гэвэл WhatsApp, WeChat зэрэг хэд хэдэн алдартай мессежийн апптай ширүүн өрсөлдөх шаардлага BBM-ийн өмнө тулгарч байгаа юм. Зөвхөн WhatsApp-ийн идэвхтэй хэрэглэгчид гэхэд л 300 сая бөгөөд өдөрт 27 тэрбум мессеж солилцдог юм.

BlackBerry Messenger нь текст мессеж, групп чат, дуут мессеж, зурган мессеж зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа. BBM пин, SMS, имайл, QR код ашиглан Контактаа нэмэх боломжтой.


Татах: App Store (үнэгүй)
Татах: PlayStore (үнэгүй)



Эх сурвалж: macrumors

2 comments:

  1. jailbreak шиг үнэгүй татдаг хятад программ байсан. нэг хэсэг ашиглаж байсан. Одоо утас itunes холбогдхоо болчихлоо. Windows Exlorer дээр зураг нь харааж байгаа мөртлөө itunes-д орж ирэхгүй байна. Яах вэ?

    ReplyDelete
    Replies
    1. iPhone чинь factory unlock бол restore хийчих. Ер нь системийн update хийсний дараа тэр хятад програм сайн ажиллахгүй байгаа.

      Delete

 
Toggle Footer