Хачин мөн сонирхолтой хэрэгслүүд

10/02/2013



Хүнд олон төрлийн хэрэглээ байдаг харин хэрэглээ бүр дээр нэмэлт хэрэгслүүд хүмүүс дахин хийдэг. Одоо компьютер, таблет болон утсанд зориулсан зарим сонирхолтой мөн тэнэг хэрэгслүүдийг сонирхоё

1. Astronaut USB Light


Хэрвээ та шөнө орой ажил хийдэг эсвэл нөүтбүүкний товчлуурууд асдаггүй бол энэ чийдэнг сонирхоорой.

2. Paperback Notes


Тэмдэглэл хөтөлдөг програм утсан дээр байдаг ч гэсэн утас дээрээ тэмдэглэл хийх ядаргаатай санагддаг байж магадгүй. Харин та утасныхаа ард Paperback Notes ашиглаж тэмдэглэл хөтлөх боломжтой юм.

3. Cell Phone Holder Party Cup


Юм ууж байхдаа хүртэл утаснаасаа холддоггүй хүмүүст зориулсан утас тогтоодог аяга.

4. Victorinox Knife Block


Байнга хоол хийж хутга заазуураас салдаггүй хүмүүст зориулсан таблет тогтоогч.

5. Nightholder



Утас оператортай байнга холбоотой байдаг. Тиймээс байнга сигнал дамжуулж зогсолтгүй ажиллаж байдаг. Ядаж унтаж байх үедээ энэ долгионы нөлөөлөөс хол байхыг хүссэн хүмүүст зориулсан долгионы хамгаалалт.

6.Ten iPad Charging Bay


Та хэтэрхий олон iPad-тай болохоор цэнэглэхэд төвөгтэй байна уу? Тэгвэл 10 iPad зэрэг цэнэглэх боломжтой тавиурыг аваарай.

7. Vaavuud



Цаг уурчдад зохиулсан утасны салхины хурд тодорхойлогч.

8. Giant Coffee Table Touchscreen Computer


Зочны өрөөнд зориулсан ширээн touchscreen-тай компьютер. Дэлгэцийг нь хамгаалсан учраас ширээн дээрээ ямар нэг зүйл асгахад айх зүйлгүй.

9. Krizzle


iPhone-д зориулсан энэ хамгаалалт дээр та өөрийн зурсан зургаа оруулна. Хэрвээ та зураг сайн зурдаг их тохиромжтой.

10. Universal Docking and Charging Station


Олон кабелиуд хоорондоо орооцолдоод төвөгтэй байна уу? Тэгвэл энэхүү кабель баригч тэр асуудлыг шийдэх болно.

Эх сурвалж: craziestgadgets.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer