McAfee Нэрээ Intel Security Болгон Солихоор Болжээ

1/08/2014

Intel CES үзэсгэлэнгийн үеэр "McAfee" antivirus-ны програмын нэрийг солихоор шийдснээ мэдэгдсэн байна. "John McAfee" анх өөрийн "McAfee" antivirus-ны програмаа зохиосон хэдий ч сүүлд "Intel" 7.7 тэрбум доллараар  байгууллагыг нь худалдан авсан байна.

Ингээд Лас Вегас хотноо болж байгаа CES-ын үеэр "Intel" "McAfee" програмыг нэрийг "Intel Securities" болгоно хэмээн зарласан байна.

John McAfee

"John McAfee" програмыг нэрийг өөрчлөхөд ихэд дуртай байгаа бөгөөд тэрээр "Intel" "McAfee"-г худалдаж авсаны дараа програмыг чанар муудсан тиймээс ч байнга програмыг шинэчлэх хүсэлт явуулдаг байсан гэнэ.

Тиймээс ч энэ нь аль аль талдаа баяртай мэдээ болжээ.

Эх сурвалж: theage.com.au

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer