Энэ жилийн CES
дээр Ford цахилгаан авто машиныг нарны эрчим хүчээр үр дүнтэй цэнэглэх систем танилцуулах гэж байна.
Электрон
машинд нарны хавтан суурьлуулаад машинаа
тогонд залгах шаардлагагүй гэвэл сайхан
л сонсогдож байна. Гэвч өнөөдөр байгаа
хамгийн сүүлийн үеийн нарны хавтан
ашиглаж машинхаа дээврийг битүү бүрхэж
бүхэл өдөржин наранд машинаа тавьсан
ч батарейг бүрэн цэнэглэж чадахгүй.
Сүүлийн үед Тоёота Приус авто машиндаа
нарны хавтан тавьж байгаа боловч энэ
нь ердөө л агааржуулагчийн сэнсийг л
ажиллуулах хэмжээний цэнэг гаргана.
Харин
энэ жилийн Лас Вегаст болох Электроникийн
Үзэсгэлэн дээр машинд суурьлуулсан
нарны хавтангаар C-Max гибрид машиныг
зургаан цагт багтаан бүтэн цэнэглэж 34
кг хол зам туулах цэнэгээр хангах
технологийг Форд танилцуулах гэж байна.
Уг технологи нь зогсоолд ашиглагдах
технологи юм.
Уг
санаан нь зөвхөн машины дээвэрт нарны
хавтан суурьлуулахаас гадна авто
зогсоолын дээврийг Преснел линз хэмээх
хавтгай линзээр тоноглосноор шийдэх
юм. Ингэснээр нарны гэрэл жирийн үеийнхээс
10 дахин том талбайгаар зөвхөн машины
дээврийн тодорхой хэсэгт тусгаснаар
илүү их энерги гаргах боломжтой юм.
Мэдээж
нарны гэрлээс энерги хуримтлуулах
санаан нь хэвээр боловч Фордын дэвшүүлж
буй санаан нь уг системийн үнийг бууруулж
буй явдал юм. Өдрийн турш нарны байрлал
өөрчлөгдөх явцад дээврийн линз гэрлийг
яг адилхан фокуслах юм. Жирийн нарны
хавтангийн систем нь хавтанг тэр чигээр
нь нарны хөдөлгөөний чиглэлд хөдөлдөг
байсан тул өндөр өртөгтэй байсан юм.
Тиймээс линзийн хөдөлгөснөөс машиныг
хөдөлгөх санааг Форд гаргасан байна.
Машины
програм хангамж нь жилийн аль ч үед
өдрийн аль ч цагт нарны байрлалыг
тооцоолон машиныг тохиромжтой байрлалд
хөдөлгөх юм. Мөн нарны гэрлээс хуримтлуулж
буй хавтангийн энергийг хэмжиж үзээд
машин яг зөв байрлалд байгаа эсэхийг
тогтоно.
Яагаад
машины зогсоолд нарны хавтан суурьлуулж
машин цэнэглэж болохгүй гэж? Онолоор
бол Фордын дэвшүүлж буй уг систем нь
онолын хувьд хямд байгаа юм. Линзийг
пластикаар хийх ба энэ нь нарны панелаас
хямд боловч яг адилхан хэмжээний энерги
хуримтлуулах юм.
Уг
систем нь одоогоор коцепт тул ойрын
хугацаанд энэхүү системийг зарах
төлөвлөгөө Фордод байхгүй байгаа нь
ойлгомжтой. Гэхдээ энэ нь электрон
машины технологийг нэг алхамаар
урагшлуулсан технологи хэмээн итгэж
байна.
Мэдээж
энэ систем нь яг л шатахуун түгээгүүрт
очоод банкаа дүүргээд санаа зовох
зүйлгүй хэсэг хугацаанд явдаг шиг нарны
энергиэр бүрэн цэнэглэгдэж эрчим хүчний
хараат бус явна гэсэн үг мэдээж биш.
Түүнчлэн Фордын уг системийг хаа сайгүй
суурьлуулна гэдэг хэцүү (жирийн зогсоолын
дээврээс өдөр 5м юм), мөн түүнчлэн зам
зуурт бол цэнэглэлт мэдээж хэт удаан.
Харин байгуулын зогсоолд ашиглах нь
хамгийн тохиромжтой шийдэл байж болох
юм.
Энэ
зуур Тесла Моторс нарны энергиэр ажилдаг
авто машины дээр ажиллаж байгаа нь
нэлээд найдвар төрүүлж байна. Тэд нарны
хавтангаар цэнэглэгддэг батарейтэй
супер цэнэглэгч станц барьхаар төлөвлөж
байгаа. Энэхүү батарейн авто машиныг
маш хурдан цэнэглэх учир шатахуун
хийлгэхтэй адилхан юм. Уг систем нь
одоогоор үнэтэй байгаа боловч цаашдаа
нарны хавтан болоод батарейны үнэ унах
учраас шатахуунаар явдаг автомашинтай
харьцуулбал хямд тусах боломж ойрын
ирээдүйд байна.
эх сурвалж:
technologyreview
0 comments:
Post a Comment