Орчин үед мобайл тоглоомуудаас эхлэн PC тоглоомууд хүртэл үнэгүй болж байгаа билээ. Эдгээр тоглоомуудыг нэг бол "Path of Exile" юм. Бүтээгчид нь Шинэ Зеландын "Grinding Gear Games" бөгөөд 2013 оны 3 сар гэхэд нийт 2 сая гаруй тоглогчтой болсон байна.
Тоглоомын зохион бүтээгчдийн ашиг олох арга бол мэдээж тоглоомоо үнэгүй гаргаж харин тоглоом доторх худалдан авалтаар ашиг олдог байна.
Тоглоомын цахим хуудсуудын үнэлгээнд энэхүү тоглоом нилээд өндөр үнэлгээ авсан бөгөөд "Gamespot"-ын 2013 оны шилдэг PC тоглоомоор шалгарсан байна.
"Path of Exile" нь "RPG" буюу "Role-Playing Game" бөгөөд "Diablo" тоглоомтой төстэй юм. Тоглогч зургаан төрлийн баатраас сонголт хийх боломжтой бөгөөд төрөл бүр нь өөрийн илүү болон сул талуудтай юм.
Мөн тоглоомын "Skill Tree" нь маш том учраас тоглогч өөрийн баатраа сайжруулж дуусна гэж бараг л байхгүй юм.
Тоглоомын үйл явдал "Wraeclast" гэх газар өрнөх бөгөөд тоглогч энэхүү аюултай газар амьд үлдэх хэрэгтэй болно.
Эх сурвалж: wikipedia.org
0 comments:
Post a Comment