Яг Өнөөдрөөс Долоон Жилийн Өмнө Стев Жобс Анхны iPhone-ийг Танилцуулж Байсан

1/10/2014

2007 онд Сан Францискод болсон Макворлд Экспогийн үеэр анхны iPhone-ийг танилцуулж байсан билээ. Уг танилцуулгаас хойш зургаан сарын дараа iPhone худалдаанд гарсан бөгөөд энэ үеэр Стев Жобс мэдрэгч дэлгэцтэй iPod, Утас, Интернет төхөөрөмж гэсэн гурван өөр төхөөрөмжийг нийлүүлсэн нэг төхөөрөмж гаргаж байгаагаа танилцуулсан юм.
“Өнөөдөр бид хувьсгал авчирсан гурван бүтээгдэхүүн танилцуулах болно. Эхнийх нь өргөн дэлгэцтэй мэдрэгч дэлгэцтэй iPod. Хоёр дахь нь гар утас. Гурав дахь нь цоо шинэ интернет холболтын төхөөрөмж юм. Тэгэхээр дээрх гурван зүйл: өргөн мэдрэгч дэлгэцтэй iPod, гар утас, интернет холболтын төхөөрөмж байна. iPod, гар утас, интернет төхөөрөмж. iPod, гар утас … юу болохыг нь ойлгож байна уу? Энэ гурав тусдаа төхөөрөмжүүд биш харин нэг төхөөрөмж юм. Бид үүнийг iPhone гэж нэрлэж байна. Өнөөдөр, Apple гар утасыг шинээр бүтээх болно”

Яг энэ танилцуулга дээр харуулсан iPhone нь үнэндээ хараахан бэлэн болоогүй, програм, техник хангамж нь асуудалтай байсан аж. Утасыг танилцуулах үеэр Стев Жобст “б” төлөвлөгөө байгаагүй ба iPhone бүтээсэн багийнхан бүх зүйл хэвийн яваасай гэж залбирч байсан гэдэг. Сүлжээ унаад байхаар нь сүлжээний тэмдэглэлийг зориуд таван зураастай бүтэн байлгахаар програмчилсан байж. Учир нь энэхүү танилцуулгаас цаашдын ухаалаг утасны ирээдүй шийдэгдэх байлаа. Хэрэв амжилттай болбол энэ бол хувьсгал авчирна. Бүтэлгүйтвэл шившиг болно. Харин дараа нь юу болсныг та бүхэн мэднэ. iPhone цахим ертөнцийг болоод хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг үүрд мөнх өөрчилсөн билээ.

Apple анхандаа “Safari Pad” нэртэй таблет бүтээх сонирхолтой байсан боловч зарим нэг хүмүүс тэр дундаа Стев Жобс мульт-мэдрэгч дэлгэц хэрхэн үр дүнтэй байхыг эхлээд ухаалаг утасанд нэвтрүүлсэн нь дээр гэсэн саналыг гаргаснаар утас бүтээхээр болсон байна. Харин түүнээс гурван жилийн дараа 2010 онд анхны iPad-ийг танилцуулсан билээ.

2007 оны энэхүү танилцуулгаас хойш 7 жил өнгөрөхөд iPhone асар их амжилтанд хүрч, маш олон салбарт дэвшил авчирч, бидний мэдэх цахим ертөнцийг алгад багтаасан билээ.

Эх сурвалж: macrumors

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer