Intel ирэх CES дээр зүүдэг төхөөрөмж танилцуулж магадгүй

1/06/2014

Удахгүй олонулсын электроникийн үзэсгэлэн CES болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн бол электрон төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудын хувьд жилийн хамгийн чухал үе юм. Энэ үеэр тэд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд үзүүлж, таниулж сурталчилдаг билээ. Тэгвэл өнгөрсөн намар болсон Intel-ийн үзэсгэлэнгийн үеэр тэд SoC хэмээх 14 нанометрийн Кварк процессор гаргах болсноо зарласан юм. Гэвч энэхүү процессорыг юунд ашиглах гэж байгааг тэд хэлээгүй байсан. Харин engadget -ийн сүүлийн мэдээллээс үзвэл тэд энэхүү процессороо зүүдэг төхөөрөмжид ашиглахаар төлөвлөж байгаа бололтой.

Энэхүү төхөөрөмж нь ухаалаг цаг эсвэл анагаах ухааны төхөөрөмж байхыг үгүйсгэхгүй байна. Ер нь технологийн аварга компаниуд энэ төрлийн төхөөрөмжүүд уруу хэдийн ороод эхэлсэн (Samsung Galaxy gear, Google Glass г.м). Тэгвэл процессор үйлдвэрлэгч аварга энэхүү бизнест хүч үзэхээр шийдсэн бололтой. Юу болохыг нь энэ сарын 7-10-ны хооронд Лас Вегаст болох CES-ээс харах биз.

Манай блог CES-д танилцуулагдсан хамгийн сонирхолтой дэвшилтэт технологиудын талаар мэдээлэл цаг алдалгүй хүргэсээр байх болно.


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer