iPhone-ы Камерийг Шөнийн Дуран Болгох Кэйс

Дулаан мэдрэгч камерууд үнэтэй байдаг учир зөвхөн гал сөнөөгчид, тусгай хүчнийхэн болон харь гаригийханд л байдаг. Аз болоход Flir One бидэнд энэхүү байдлыг өөрчилж iPhone-д зориулсан дулаан мэдрэгч камер бүхий утасны гэр зохион бүтээжээ. Одоо та энэ утасны гэрийг худалдаж аваад өөрийн iPhone5 эсвэл iPhone5S-д хийж апп-г нь суулгахад л болно. Мөн янз бүрийн спектрийн функц ашиглан олон төрлийн эффэкт бүхий зураг авах боломжтой. Хэрэв та ямар нэгэн биет руу харуулвал тухайн биетийн дулааныг нь хэмжинэ.


Энэхүү камерыг ийм боломжтой болгож буй Лептоныг бүтээж хөгжүүлэхийн тулд FLIR 2жилийн хугацааг зарцуулжээ.  Жижигхэн хэмжээнээс нь үл хамааран жирийн дулаан мэдрэгч камераас илүү хямд юм. Компаний зүгээс энэхүү бүтээл нь зэрлэг байгаль, утаа мананд байгаа болон харанхуйд байгаа хүмүүст тус болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ утасны гэр нь хавар $350-р худалдаанд гарах ба андроид хувилбар дээр жилийн эцсээр гарах ажээ.







Эх сурвалж: Engadget.com


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer