Samsung
компанийн тэргүүлэх Galaxy S төрлийн ухаалаг
утас хамгийн их борлуулалттай Android
үйлдлийн системтэй утас билээ. Galaxy S төрлийн утас хэрэглэгчид уг утасны шинэ загварыг
хуруу даран хүлээдэг болсон гэхэд болно.
Тэгвэл Samsung компаниас өгсөн мэдээллээс
харвал ирэх дөрөв дүгээр сард тэд Galaxy
S-ийн тав дахь хувилбарыг гаргахаар
төлөвлөж байгаа ажээ.
Шинэ загвар
болгондоо шинэ технологи тэврүүлдэг
уг компани энэ жил хүний нүдний
торлог бүрхэвчийг таних скан нэвтрүүлэх
болно гэсэн таамаг яваад байгаа. Учир
нь тэдний хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple
компани iPhone 5S гар утасандаа хурууны хээ
таних технологи нэвтрүүлсэн нь
хэрэглэгчдээс нэлээд өндөр үнэлгээ
авсан билээ. Тиймээс Samsung үүнийг зүгээр
хараад суухгүй нь мэдээж, хэрэглэгчийн
нууцлалыг өөр хэлбэрээр тухайлбал
нүдний торлогийн сканер нэвтрүүлснээр шийдэхээр ажиллаж байгаа аж. Ямартай ч ямар шинэ
технологи нэвтрүүлэхийг ирэх дөрөвдүгээр
сард харах биз.
0 comments:
Post a Comment