Корнинг Компани Gorilla Glass 3D Дэлгэц Гаргана

Корнинг компаний Gorilla Glass нь бараг бүх ухаалаг утасны хамгаалалт бүхий дэлгэцээр ашиглагддаг гэж хэлэхэд буруутахгүй. Гэвч энэ хамгаалалт бүхий дэлгэц маань зүүдэг технологиудад нэг л сайн тохирохгүй байгаа билээ. Харин Корнинг компани энэ байдлыг өөрчилж 3D хэлбэр бүхий шинэ Gorilla Glass үйлдвэрлэхээр зэхэж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэ технологи нь өөрийн жин болон хамгаалалтын чанараа алдалгүйгээр ямар ч хэлбэр дизайнд гайхалтай тохирох юм. Хэрэв энэ бүтээгдэхүүн маань амжилттай хэрэглээнд нэвтрэх юм бол тун удахгүй Gorilla Glass хамгаалалт бүхий 3D шилнүүд худалдаанд гарах бололтой. Одоогоор Корнинг харилцагч компаниудаа нэрлээгүй байгаа ч энэхүү дэлгэцийг сонирхож байгаа хэд хэдэн компани байгаа гэнэ. Мэдээж тэдэн дунд iWatch, Galaxy Gear болон Google glass үйлдвэрлэгч Apple, Samsung болон Google компаниуд нэг номерт байгаа нь ойлгомжтой.







0 comments:

Post a Comment

 
Toggle Footer