Vine ашиглан илбийн мэт бичлэг хийдэг залуу

1/16/2014

Zach King хэмээх залуу нь Vine-ий ертөнцөд өөрийн илбийн мэт гайхамшигт бичлэгүүдээрээ од болж байгаа билээ. Тэрээр уламжлалт аргаар (шууд тайзан дээр үзүүлбэр үзүүлэх) илбэ үзүүлдэггүй ч гэсэн сайтар найруулж янзалсан видео нь таны нүдийг хоромхон зуур ховсдож гайхшруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ингээд түүний бүтээж нийтэлсэн vine-уудын эмхтгэлийг сонирхцгооё.




Гайхамшигтай биш гэж үү?

Хамгийн гайхалтай нь та ч үүнтэй адил видео хийж болох ба Twitter-ийн охин Vine аппликешн нь танд 6 секундын бичлэгийг хүссэн үедээ зогсоож, дахиж эхлүүлэх боломжийг өгдөг учир ямар видео хийж, яаж найз нөхдөө гайхшруулах нь таны дур юм.

Vine нь одоогоор iOS, Android, Windows Phone 8 платформ дээр гарсан байгаа билээ.


Эх сурвалж: mashable.com


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer