iPhone 5 болон iPhone 5S-д зориулсан "Typo Keyboard Case" нь QWERTY төрлийн товчлууруудыг утсанд нэмж өгнө. Энэ нь дизайны хувьд Blackberry-гийн товлууруудтай адил юм.
Энэхүү нэмэлт товчлуур нь харин iPhone-ны "Home" товчлуурыг хаах бөгөөд баруун доод талд байрлах товчлуураар орлох юм. Шууд аваад хуучин Blackberry утсан дээр бичих мэт харин санагдахгүй юм. Учир нь энэ товчлуур утсанд анхнаасаа байгаагүй нэмэлтээр хийсэн учраас хуучин Blackberry утас дээрээ бичиж байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй л болов уу.
Гэсэн ч хэсэг хугацаанд ашиглаж дассаны дараа илүү хурдан ашиглаж сурах болно. Энэхүү "case"-ыг туршиж үзсэн хүн хэсэг хугацаанд ашиглаж минутанд 70 үг бичиж байжээ.
Эх сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment