HP Дахин Ухаалаг Утас Таблетын Зах Зээлд Орохоор Шийджээ

1/16/2014

HP ухаалаг утас болон таблетын зах зээлд дахин хүчээ үзэхээр шийдсэн байна. Тэдний шинэ бүтээлүүд бол "Slate 6 VoiceTab" болон "Slate 7 VoiceTab" юм.

"Slate 6 VoiceTab" гэсэн нэрнээс нь үзэхэд "6" нь 6 инчийн дэлгэцтэй "Voice Tab" нэр нь дуудлага хийх мөн хүлээн авах боломжтойг нь хэлж байна. Мөн 7 инчийн таблетын сонголттой байхаар HP-гийнхэн төлөвлөжээ. 

HP Slate 6 VoiceTab
Мөн Энэтхэгийн эх сурвалжуудаас үзэхэд энэ хоёр төхөөрөмж удахгүй зах зээлд гарах юм байна.

720p нягтралтай дэлгэцтэй, 1GHz quad-core просессортой эдгээр утас таблет хоёр нь 200-250$-ын үнэтэй байна гэсэн таамаглал мөн байгаа юм.

Эх сурвалж:phonearena.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer