Razer-ын Модулийн Компьютер

1/10/2014
Razer-ын "Project Christine"

PC тоглоомын "Razer" байгууллага шинэ бүтээлээ "CES2014" дээр танилцууллаа. "Project Christine" гэх тэдний шинэ төсөл нь модуль бүхий компьютерын төсөл бөгөөд хэрэглэгч өөртөө тааруулж шинэ модулиуд залгах боломжтой юм.

"Project Christine"-ны модуль
Тэд десктоп төрлийн компьютер өмнө хийж байгаагүй юм. Гэсэн хэдий ч тэдний энэхүү туршилтын загвар нь маш сонирхолтой ирээдүйн мэт харагдана.

"Project Christine"-ны модулиуд
Бас нэгэн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр компьютерыг органик тосоор хөргөдөг байна. Модулиуд нь шуурхай санах ой, график, спикер, просессор, "Blu-ray" тоглуулагч, компьютерын хяналтын LED гэсэн тусдаа модулиуд байх юм.

Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer