iOS
7 шоронгоос суллагдаад удаагүй хэргийн
мөр халуухнаараа байгаа энэ үед хэдэн
шилдэг аппыг хүргэхээр шийдлээ. Сидиа
дээр байдаг боловч зарим хүмүүсийн
төдийлөн сайн мэдэхгүй тун хэрэгтэй
хэдэн твекүүдийг доор хүргэж байна.
Жайлбрек
анх гарсан цагаасаа хойш нэлээд хувирч
өөрчлөгдөж ирсэн боловч гол зорилго нь
iOS-ийн уйтгартай харагдах байдлыг
өөрчлөх, ядаргаатай зүйлсийг янзлах
болон зарим нэг шинэ зүйлээр тоноглох
зэрэгээр хүмүүс голдуу ашигладаг. Хэрэв
та анх удаа утасаа шоронгоос оргуулах
гэж байгаа бол бидний бэлтгэлсэн зааврыг эхлээд сонирхоно уу.
Активатор
(Activator)
iOS
дээр товчнуудыг хялбараар ашиглахад
Активатор туслахаас гадна сүүлийн
хувилбар нь iPhone 5S дээрх TouchID-ийг илүү
өндөр төвшинд ашиглахад тус болно.
Активаторыг ашигласнаар та утасаа
урьдынхаасаа илүү хялбараар ашиглах
боломжтой юм. Жишээ нь дууны товч ашиглан
апп нээх ч юм уу эсвэл чигчий хуруугаа
ашиглан хом уруу буцаж болно. Түүнчлэн
зарим нэг хэрэгтэй твек суулгахад
Активаторыг суулгахыг зайлшгүй шаарддаг
учраас манай жагсаалтын нэгдүгээрт
Активатор орж байна.
Суулгахыг
хүсэж байна уу? Сидиа дээр Activator гэж
бичээд хайгаад суулга: үнэгүй.
BatterySafe
BatterySafe
бол iOS 7 дээрх хамгийн "сэрэглэн" жайлбрек
аппуудын нэг. Таны iPhone-ын цэнэг дуусаад
ирвэл тэжээл их иддэг Wi-Fi, Bluetooth зэргийг
автоматаар унтаарах болно. Янз бүрийн
сонголтууд байхгүй боловч утасаа автомат
болгон өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх
боломжыг олгож байна.
Сидиа
дээр BatterySafe гэж бичээд хайгаад
суулга: үнэгүй.
BiteSMS
BiteSMS
бол iOS дээрх хамгийн шилдэг жайлбрек
аппуудын нэг. Одоогоор 7 дээр бета
хувилбар байгаа боловч өдөр тутам
ашиглахад ямар ч асуудал гарахгүй. Ер
нь бол мессеж их бичдэг нөхдүүдэд их
хэрэгтэй, утасны аль ч хэсгээс ирсэн
мессежид хариу бичнэ, хожим уншихаар
хадгалж болно гээд олон боломжыг
агуулсан. Зарим хүмүүс зөвхөн BiteSMS-ийг
суулгахын тулд утасаа шоронгоос оргуулдаг
байх юм.
http://test-cydia.bitesms.com/
гэсэн соурс нэмээд Сидиа дээр BiteSMS
гэж бичээд хайгаад суулга: үнэгүй.
BytaFont
2
Хэрэв
та iOS-ийн нэгэн хэвийн фонтноос залхаж
байгаа бол BytaFont 2-ийг суулга. Түгжээтэй
үед дэлгэцийн фонт, аппуудын фонт гээд
олон зүйлийн фонтыг өөрчилж болно.
Гэхдээ монгол фонт баялаг биш учраас
монголоор бичсэн зүйл өөрчлөгдөхгүй
болов уу. Гэхдээ л сонирхолтой эд шүү.
Сидиа
дээр BytaFont 2 гэж бичээд хайгаад суулга:
үнэгүй.
CCControls
Жайлбрекчдын
хийдэг гол ажил нь системын тохиргоог
өөрчилж гар дор хялбар байлгахад оршиж
байлаа. Харин iOS 7 гарснаар шинэ контрол
центр нь олон хүний таашаалд нийцэж
байв. Гэхдээ CCControls бол илүү хүчирхэг
багаж юм. Суулгацан байхад Контрол
Центрийг хүссэн товч, өнгө төрхөөр
өөрчилж болно. Хэрэглэхэд хялбар тул
таны цагийг тун их хэмнэнэ.
Сидиа
дээр CCControls гэж бичээд хайгаад суулга:
үнэгүй.
CCHide
Нэрнээс
нь л ойлгомжтой байх. Контрол Центрийн
сонголтуудыг нуух, устгах үүрэгтэй
твек. Хүсвэл та котрол центр дээрх
товчнуудыг арилгаад, огт ашиглахгүй
байсан ч болно. Харин CCHide-ийг CCControls-тай
хамт ашиглаж болохгүй шүү. Тэгсэн
тохиолдолд таны утасны систем эвдэрч
магадгүй.
Сидиа
дээр CCHide гэж бичээд хайгаад суулга:
үнэгүй.
iCleaner
Pro
Виндовс
дээрх CCleaner-тэй яг адилхан iOS дээрх
системын болон програмын хэрэггүй файл,
датаг устгаж цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг
ашигласнаар утсан дээрх зай их эзэлдэг
боловч хэрэггүй мессежын хавсралт,
Сафари кайш зэрэг хог новшыг нэг дор
цэвэрлэх боломжтой. Албан хувилбар
байхгүй ч бета хувилбарыг утсан дээрээ
суулгаад ашиглаарай. Гэхдээ ашиглахдаа
сайн нягтлаж болгоомжтой хандахгүй бол
хэрэгтэй зүйлсээ устгачхавдаа!
exile90software.com/cydia/beta/
гэсэн соурс нэмээд Сидиа дээр iCleaner
Pro гэж
бичээд хайгаад суулга: үнэгүй.
iFile
iFile
бол файл менежер апп тул iOS дээрх бүх
файлын сан уруу орох боломжтой гэсэн
үг. Виндовс эксплорер шиг кофи, паст
хийж, текст файлыг нээх засварлах,
импорт, экспорт зэрэгийг нэг дор хийх
боломжтой юм.
Сидиа
дээр iFile
гэж бичээд
хайгаад суулга: 7 хоног үнэгүй.
Үүний дараа 4.99 доллар төлөөд хэрэглэх
боломжтой.
SwitchSpring
iOS
7 дээр апп хооронд сэлгэх нь тийм ч хялбар
биш. Тэгвэл SwitchSpring-ийг суулгавал таны
нээсэн бүх апп нэг цонход гарч ирэх
болно. Хэрэглээд үзэхэд илүүдэхгүй твек
шүү.
Сидиа
дээр SwitchSpring
гэж бичээд
хайгаад суулга: үнэгүй.
Бусад
шилдэг твекүүд
- Bloard: iOS 7 дээр кейбоардны өнгийг өөрчилдөг.
- CyDelete7: Сидиагаас суулгасан жайлбрек аппуудыг устгахад хэцүү байдаг. Харин энэхүү твек Апп сторе-с татсан апп устгаж байгаа юм шиг устгах боломжыг олгодог. Хэрэгтэй эд шүү.
- Fav: Хоме дэлгэцээс зүүн тал уруу чирэхэд (хуучин хайлтын цонх байсан) таны байнга хэрэглэдэг хэрэгтэй аппууд гар доор чинь байх болно.
- F.lux: iOS дээр өөр дээр нь дэлгэцийн гэрэлтэлтийг тохируулах тохиргоо байдаг. Гэхдээ танд энэ нь таалагдахгүй бол энэхүү твекийг суулгаарай.
- MapsAllCountries: Албан ёсоор Мап апп дээр зөвшөөрөөгүй улсуудад навигацын чиглүүлэгчийг ашиглах боломжыг олгодог.
- Messages Customiser: Мессеж апп-ын цэнхэр, ногоон өнгөнөөс залхаж байвал уг аппыг суулгаж хүссэн өнгөөрөө өөрчлөөрэй!
- Nitrous: Аппелын зарим нэг системын хязгаарлалтаас болоод iOS дээр Хором хөтөч Сафари хөтчөөс удаан байдаг. Nitrous нь тэрхүү хязгаарлалтыг тайлж Хоромыг системын програм шиг хурдан болгоно.
- NoNewMark: За энэ бол төдийлөн хэрэгтэй эд биш. Гэхдээ яахав олон апп суулгадаг хүнд хэрэг болж болох юм. Юу гэвэл шинэ аппын хажуу буланд гарах жижиг хөх цэгийг л арилгадаг.
- NoSlowAnimations: Нэрнээс нь л ойлгомжтой байх. iOS 7-ийн анимацийг хурдан болгодог.
- Open In App for Photos: Фотос аппаас өөр апп дээр зураг нээж болдоггүй. Тэгэвэл энэхүү твек нь хүссэн зургаа хүссэн апп дээр нээх бололцоог олгоно (Dropbox, QuickOffice, Skitch г.м).
- SwipeSelection: iPhone, iPad дээр текст засварлах нь тийм ч хялбар биш. Харин энэхүү твекийг ашиглан текстийг илүү хялбар засварлах боломжтой.
- Swipey: Түгжээтэй үед хүссэн аппаа шууд нээх бололцоог олгоно. Түгжээг мулталдаг шиг аль нэг тийм нь дэлгэцийг чирэхэд л таны дуртай апп нээгдэх болно.
- TapTodaysCalendar: Notification Center -т хуанлийг гаргаж ирнэ. Хэрэглэхэд зугаатай эд шүү.
Бидний зүгээс санал болгож буй хамгийн
түгээмэл ашиглагдаж буй апп болон твекүүд эдгээр юм. Таны ашиглах дуртай
твекүүд энд байхгүй бол бидэнтэй
хуваалцаарай.
Эцэст
нь хэлэхэд жайлбрек хийх нь iOS системийн
хориотой файлын сан уруу нэвтэрч янз
бүрийн засвар хийж байгаа үйлдэл учраас
таны утасны системд эвдрэхгүй гэсэн
баталгаа байхгүй. Хэрэв та утасаа
лизингээр баталгаат хугацаатай авсан
бол жайлбрек хийсний дараа баталгаат
хугацаа хүчингүй болно гэдгийг анхаарай.
Мөн жайлбрек хийхээр төлөвлөсөн эсвэл
хийсэн бол бүх эрсдэлийг зөвхөн та өөрөө
л үүрэх болно гэдгийг санах хэрэгтэй.
За
тэгээд энэ бүгд “хорошо” гэж үзэж байгаа
бол утасаа нарснаас гаргаж эрх чөлөө
эдлүүлдээ!
7.04 deer search hesegiig gargaad useg bichiheer safe mode ruu automataar orood baih yum ene yadag yum bol.wall hurtel hooson bolood restart hiihees naash safe eesee garahgui yum
ReplyDeleteЖайлбрек хийсэн үү. Хэрэв тийм бол иймэрхүү алдаанууд нэлээд байгаа.
DeleteГэхдээ энэ зөвхөн жайлбрекээс болж байгаа юм биш. iOS 7 өөрөө жоохон алдаатай байгаа учраас гацах, рестарт хийгээд байгаа юм. Энэхүү алдааг Аппел дараагын шинэчлэл дээрээ 7.1 гарах үед засварлна гэж хэлж байгаа.
Бүр болохгүй бол зарим нэг хэрэглэдэггүй жайлбрек апп эсвэл твекүүдээ устгаад үз.