Google Glass Зүүж Явсан Эмэгтэйг Торгожээ

1/20/2014

Жолооны ард байгаа хүмүүс зүүдэг технологи зүүж явах нь зөв үү буруу юу гэдэг асуулт саяхнаас л гарч эхэлсэн билээ. Харин Калифони мужийн цагдаа нэгэн эмэгтэйг "Google Glass" зүүж явсан учраас торгосон байна.

Сан Диегогийн иргэн эмэгтэйд цагдаа эхэлж хурд хэтрүүлж явсных нь төлөө торгосон бөгөөд эмэгтэй хурд хэтрүүлснээс ч хүлээн зөвшөөрсөн аж. Харин цагдаа тэр эмэгтэйг дахин тогж торгуулийн хуудас бичиж өгсөн бөгөөд энэ удаад жолооны ард "Google Glass" ашиглаж явсан гэсэн шалтгаанаар торгожээ.

Одоогийн байдлаар хэдэн мянган хүн "Google Glass"-ыг туршилтын байдлаар ашиглаж байгаа бөгөөд жолооны ард байгаа хүмүүсын анхаарлыг хэр их сарниулахыг хэлж мэдэхгүй байгаа.

"Google Glass" нь зүүгчийнхээ нүдний дээр жижиг дүрс гаргадаг бөгөөд дуугаар команд авч ажилладаг юм. Бас нэг асуудал бол цагдаа тухайн эмэгтэйг жолооны ард гар утас ажиллуулж явсантай адилаар торгосон ч цагдаа "Google Glass" тухайн үед ажиллаж байсан үгүйг хэрхэн мэдсэн юм бол?

Одооноос хэдэн жилийн дараа гэхэд "Google Glass" мэт зүүдэг технологийн хэрэгцээ их болсон байна. Тиймээс энэ бүхнийг эртнээс зохицуулах хэрэгтэй юм.

Эх сурвалж: marketpress.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer