Яагаад Хүмүүс Гялалзсан Зүйлд Дуртай Болохыг Эрдэмтэд Нээжээ

1/22/2014

Энэ нь хүний биеийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг устай холбоотой аж. Гялалзсан зүйл нь бидэнд усыг санагдуулдаг хэмээн судалгааны баг үзжээ. Тэд гуталнаас эхлээд гар утас хүртэлэх зүйлсд хандах бидний хандлагыг судалсан байна.

Сүүлд худалдаанд гарсан алтлаг гялтгар iPhone 5S хүмүүсийн анхаарлыг ихээр татаад байгаа. Эрдэмтэд үүний учрыг тайлжээ. Хариулт нь ус юм.

Бельгийн судлаачдын баг зургаан төрлөөр судалгааг хийж анализ хийсэн байна. “Хүмүүс гялтганасан зүйлд илүү татагдаж байсан” хэмээн тэд ярьж байна.

Тэдний авсан тестын нэг нь 46 оролцогч сонгон тэдний нүдийг боож гарт нь цаас бариулав. Хагаст нь ялгар гадаргатай цаас, нөгөө хагаст нь барзгар гадаргатай цаас. Гялгар цаас барьсан оролцогчид уг цаасыг өндөр чанартай хэмээн тэдний анхааралыг ихэд татсан гэж хэлж байхад барзгар цаас барьсан оролцогчид сэтгэл нь төдийлөн татагдаагүй хэмээн хариулжээ.

Түүнчлэн гялгар, барзгар хоёр төрлийн цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалыг томчууд, хүүхдүүдэд үзүүлэхэд аль аль нь гялгар цаастай суртачилгаанд илүү татагдсан аж.

Мөн судалгааны багийнхан ингэж гялгар зүйл сэтгэл татагдаж байгаа нь тухай объектоос бус харин хүний байгалиас заяасан цаад хэрэгцээ тухайлбал усыг хүсэх хүсэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. 

эх сурвалж: dailymail

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer