Бяцхан Робот MiP-тай Танилц

 Robotics компаний хамгийн сүүлд зохион бүтээсэн MiP бяцхан роботыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү робот маань тоглоом шиг жижиг хэмжээтэй бөгөөд таны хүссэн үйлдлийг хийхээр програмчилагдсан юм. MiP нь таны гарын алга болон бусад хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлэх ба та замчилалын тохиргоон дээр урагш явах, ухрах, эргэх гэх мэт үйлдлүүдийг зааж өгөх эсвэл өөрөө удирдах боломжтой юм.









 
Мөн та MiP-г "Roam" буюу Тэнүүчлэх горимд оруулснаар бяцхан робот маань өөрөө саад бартааг тойрон ухаалагаар хаа сайгүй хэсүүчлэх чадвартай гэнэ.


Түүнчлэн MiP маань энгийн хэд хэдэн тоглоомуудыг тоглох ба тусгай хуванцар хавтан дээр лаазтай ундаа болон хөнгөн зүйлсийг тэнцвэрээ олон зөөдөг юм байна. 


MiP нь таны ухаалаг утастай холбогдсон үедээ хамгийн сонирхолтой бас хөгжилтэй байх болно. Та утсан дээрээ WowWee-гийн MiP удирдах апп-г суулгаснаар утсан дээрээсээ MiP-г хүссэн дуун дээрээ бүжиглүүлж, өөр нэг MiP роботтой зодолдуулж болно. Бүжиг нь 4 төрлийн бүжиг байгаа ба WowWee-с илүү олон төрлийн үйлдэл хийдэг болгохоор хөгжүүлж байгаа юм байна. 

Та нар энэхүү бяцхан роботын үнийг сонирхож байгаа байх MiP маань хар, цагаан гэсэн өнгөний сонголттойгоор 4сард $99.99 доллараар худалдаанд гарах юм.

MiP-гийн CES2014 дээрхи видео танилцуулгыг эндээс үзнэ үү.




Эх сурвалж: Engadget.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer