CES Үзэсгэлэнд Танилцуулсан Шинэ Таблетууд

1/09/2014

CES технологийн үзэсгэлэнгийн үеэр нийлээд олон шинэ таблетууд шинээр зарлагдсан байна. Ингээд шинэ таблетуудыг сонирхоё:

Acer Iconia A1-830

"Acer Iconia A1-830" бол 149$-ын үнэтэй "Android" үйлдлийн системтэй таблет юм.

Acer Iconia B1-720


"Acer Iconia B1-720" бол 129$-ын үнэтэй "Android 4.2.1" үйлдлийн системтэй хямд төрлийн таблет юм.

Lenovo ThinkPad 8


"Lenovo ThinkPad 8" бол "Intel"-ын " Bay Trail quad-core" просессортой 2GB, шуурхай санах ойтой, 1920x1200 пикслийн нягтралтай, 128GB санах ой мөн 4G/3G сүлжээтэй мөн зөвхөн Wi-Fi-тай гэсэн 2 загвартай таблет бөгөөд эхлэх үнэ нь 449$ юм.

Alcatel One Touch Pop 7/8


"Alcatel"-ын "One Touch Pop 7" таблетын үзүүлэлт бол бусад 7 инчийн таблетуудтай харьцуулахад үзүүлэлтийн хувьд илүү гаргах таблет биш юм. Харин энэ нь "Alcatel"-ын хямд таблетын сонголт нь байх болов уу. Үнийн мэдээллээ гаргаагүй байгаа ч үнэ нь 200$-оос доош үнэтэй таблет байх болно.

Харин "One Touch Pop 8" нь үзүүлэлтийн хувьд 7-гоосоо илүү загвар нь бөгөөд 300$ орчим үнэтэй байх болно.

Asus PadFone X


"Asus PadFone X" бол 5 инчийн утсаа таблет дээрээ холбох хэсэгтэй юм. Таблет нь 9 инчийн дэлгэцтэй байх юм.

Asus VivoTab Note 8


"Atom Z3740" просессортой, 2GB шуурхай санах ой, 64GB санах ойтой энэхүү таблет нь "Windows 8.1" үйлдлийн системтэй таблет юм.

Asus Transformer Book Duet TD300


Энэ нь нөүтбүүк болон таблетын үүрэг гүйцэтгэж чадах төхөөрөмж юм. Үйлдлийн систем нь "Windows 8.1" мөн "Android", дэлгэцний хэмжээ нь 13.3 инч, просессор нь "Intel i7 quad-core", 4GB шуурхай санах ой, 128GB санах ойтой. Мөн 1TB санах ой бүхий "Keyboard"-тай бөгөөд үүнд мөн HDMI, LAN, нэг USB 3.0, хоёр USB 2.0 оролтуудтай. Харин дэлгэцний нягтрал нь 1920x1080 пикслийн нягтралтай юм.

Samsung Galaxy Note Pro


Энэ нь 12.2 инчийн өндөр үзүүлэлт бүхий "Samsung"-гийн таблет юм. "Android 4.4" үйлдлийн систем мөн шинэ "Magazine UX" интерфейстэй юм.

Samsung Galaxy Tab Pro

"Samsung Galaxy Tab Pro" нь 12.2, 10.1, 8.4 инчийн дэлгэцний хэмжээний сонголттой юм. Мөн бүгд "Android 4.4" болон шинэ "Magazine UX" интерфейстэй юм.

Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer